​Л.Мөнхтүшиг: Арваннэгдүгээр сард нислэг нь цуцлагдсан иргэдийн зардлыг төр даана ​Л.Мөнхтүшиг: Арваннэгдүгээр сард нислэг нь цуцлагдсан иргэдийн зардлыг төр даана
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 23, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

​Л.Мөнхтүшиг: Арваннэгдүгээр сард нислэг нь цуцлагдсан иргэдийн зардлыг төр даана

2020 оны 12 сарын 04

ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN

Эрүүл мэндийн яамнаас хийдэг мэдээллийг цагийн үеэр Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг мэдээлэл өглөө.

Тэрээр “Арваннэгдүгээр сарын тусгай үүргийн нислэгүүдийг үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан УОК-ын даргын зүгээс цуцалсан. Иймд нислэгийн тийз баталгаажсан байсан иргэд мөнгө санхүү болон орон байрны асуудалд орсон байсан учраас Гадаад харилцааны яам Элчин сайдын яамд руу чиглэл өгч, өнөөдрийн байдлаар 17 улсад 100 иргэн хүндрэлд орсон байгаа мэдээллийг нэгтгэн авсан. Эдгээр иргэдийн нислэгийн зардлыг төр даах чиглэлд ажиллаж байна.

Өнгөрсөн 4 сараас эхлэн бид санхүүгийн хүндрэлд орсон 544 иргэнд дэмжлэг үзүүлж эх оронд нь авчирсан байна. Эдгээр иргэдийг татахад олон улсын байгууллагуудын дэмжлэг туслалцаатай нийт 2.1 тэрбум төгрөг зарцуулсан.

Өнөөдрийн байдлаар гадаад улс орнуудаас нэн яаралтай буцах хүсэлтэй байгаа иргэдийн тоо 2154 хүрээд байна. Тухайлбал, Европ тивээс 647 иргэн, Ази тивээс 1113 иргэн, Австрали тивээс 95 иргэн, Африк тивд 4 иргэн, Америк тивд 295 иргэн тус тус байна. Бид эдгээр иргэдийг нөхцөл байдалтайгаа уялдуулан ойрын хугацаанд 2-3 тусгай үүргийн нислэг хийх боломжийг судалж байгаа. Тэгэхээр арваннэгдүгээр сард нисэхээр тийз нь баталгаажсан байсан иргэд одоо үйлдэгдэх нислэгийн тэргүүн ээлжид хамрагдана." хэмээлээ 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
621786
0 эможи

Зочин
2020-12-05 18:37
keyboard_arrow_up