Давж заалдах шатны шүүхээс С.Баярцогтод 4.8, Д.Ганболд, Б.Бямбасайхан нарт тус бүр 1.3 жилийн хорих ял оноожээ
2020 оны 12 сарын 04
Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн өнөөдөр шийдвэрээ гаргаж, Сангийн сайд асан С.Баярцогтод 4.8, Д.Ганболд, Б.Бямбасайхан нарт тус бүр 1.3 жилийн хорих ял оноосон байна.
Түүнчлэн тус хэрэгт холбогдох Б.Ариунсан, Б.Бадралд оноосон ялыг тус бүр нэг жил болгон бууруулжээ.
Анхан шатны шүүхээс тэднийг “Оюу толгой” төсөлтэй холбогдох гэрээ, эрх зүйн баримт бичгүүдийг батлахдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж илт хууль бус шийдвэр гаргаж бусдад давуу байдал олгосны улмаас улсад их хэмжээний хохирол учруулсан буруутайд тооцож
- С.Баярцогтод 10 жил хорих, нийтийн албанд томилогдох эрхийг таван жил хасах, гурван байрыг улсын орлого болгох, 1.6 тэрбум төгрөг хураах ял,
- Б.Бямбасайхан, Д.Ганболд нарт нийтийн албанд томилогдох эрхийг тус бүр гурван жилээр хасаж, дөрвөн жил хорих ял оноосон юм.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
621791
1 эможи
Зочин
2020-12-05 18:38
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: