Архангай, Говьсүмбэр, Дархан-Уул, Дорноговь, Орхон, Сэлэнгэ, Өмнөговь чиглэлд зорчих хөдөлгөөнийг маргаашаас эхлүүлнэ
Улсын онцгой комиссын 2020 оны арванхоёрдугаар сарын 5-ны өдрийн гаргасан шийдвэрээр Архангай, Говьсүмбэр, Дархан-Уул, Дорноговь, Орхон, Сэлэнгэ, Өмнөговь аймаг руу зорчих хөдөлгөөнийг эхлүүлэхээр болжээ.
Нийслэлээс эдгээр зургаан аймаг руу зорчих иргэдийн хөдөлгөөнийг халдвар хамгааллын дэглэмийг сахиулж, “Зорчигч тээврийн үйлчилгээг зохион байгуулах түр журам”-ын дагуу PCR шинжилгээний хариуг үндэслэн зорчуулах юм байна.
Дээрх шийдвэрийн хүрээнд тухайн чиглэлүүдэд нийтийн зорчигч тээврийн үйлчилгээг 2020 оны арванхоёрдугаар сарын 7-ны өдрөөс эхлэн дараах цагийн хуваарийн дагуу үйлчлэх болсныг мэдэгдэж байна.
Чиглэлийн үйлчилгээ үзүүлэх автобуудал, үйлчилгээ эхлэх цагийн хуваарь:
Тээврийн хэрэгсэл 40 зорчигчтой болсон тохиолдолд тээвэрлэлт хийнэ гэдгийг АТҮТ-өөс мэдээллээ.
Өчигдрийн байдлаар буюу хот хоорондын хөдөлгөөнийг нээснээс хойш тав хоногийн хугацаанд:
- Хот хоорондын нийтийн тээврийн хэрэгслээр Улаанбаатар хотоос орон нутаг руу нийт 15,072 зорчигч, орон нутгаас нийслэл рүү 3,527 зорчигч зорчжээ.
- Хувийн тээврийн хэрэгслээр нийслэлээс орон нутаг руу 5,953 зорчигч 2088 тээврийн хэрэгслээр, орон нутгаас нийслэл рүү 4,446 зорчигч 1,792 тээврийн хэрэгслээр зорчсон байна.
- Нислэгийн мэдээллээр Улаанбаатараас орон нутаг руу нийт 516 зорчигч, орон нутгаас Улаанбаатар руу нийт 233 зорчигч зорчжээ.
Нийслэлийн гурван авто буудлаас хот хоорондын тээвэрлэлт хийгдэж дууссаны дараа тогтмол ариутгал хийгдэж байгааг ЗТХЯ-наас мэдээлсэн.