Шинжилгээ өгсөн 21,000 гаруй нь нутаг буцжээ
Covid-19-ийн дэгдэлтээс урьдчилан сэргийлэх зорилгоор бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн эдгээр өдрүүдэд хөдөө орон нутагруу зорчих иргэдийг шинжилгээ авч, сөрөг гарсан тохиолдолд зөвшөөрч гаргаж байгаа. Тус ажилд Нийслэлийн мэргэжлийн хяналт, онцгой байдал, замын цагдаа, Нийслэлийн эрүүл мэндийн газрын мэргэжилтнүүд хяналт тавин ажиллаж байна.
Энэ сарын 01-5-ны байдлаар 62,397 хүнд PCR шинжилгээ хийсэн бөгөөд нийслэлээс автобусаар 15,072, хувийн машинаар 5,953, онгоцоор 516, нийт 21,541 иргэн хотоос гараад байна.
2020.12.05-ны өдөр 8,347 иргэн шинжилгээ өгсний 1,755 нь оюутан юм. Мөн нийслэлийн зургаан дүүргийн 20 цэгт PCR шинжилгээ авч байна. 300 орчим эмч, эмнэлгийн ажилтан, онцгой байдлын 20, мэргэжлийн хяналтын 20, цагдаагийн 250 орчим алба хаагч, мөн сургуулиудаас тодорхой тооны хүн, нийт 700 гаруй хүн ажиллаж байгаа юм.