Амьгүй ураг төрүүлж, уутанд хийж хаясан эмэгтэйг илрүүлжээ
2020 оны 12 сарын 07
Амьгүй ураг төрүүлж, уутанд хийж хаясан эмэгтэйг илрүүлжээ.
Тодруулбал, өчигдөр буюу 12 дугаар сарын 6-ны өдөр 11:20 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах хогийн цэгээс нярай хүүхдийн цогцос олдсон тухай мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.
Мэдээллийн дагуу Эрүүгийн цагдаагийн алба хаагчид шуурхай эрэн сурвалжилж уг хэргийг үйлдсэн нярайн эх болох 28 настай эмэгтэй О гэгчийг олж илрүүлсэн байна.
Урьдчилсан байдлаар иргэн О нь өөрийн оршин суух хаягтаа эр хүйсийн 4.2 килограмм жинтэй ургийг амьгүй төрүүлж, гялгар уутанд хийн хогийн цэгт хаясан нөхцөл байдал тогтоогджээ. Энэ хэргийг шалгах ажиллагаа Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст үргэлжилж байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
621835
0 эможи
Зочин
2020-12-07 19:15
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: