Төрөөд гурав хоносон нярай хүүхдээ гудамжинд орхиж явсан хэрэг гарчээ Төрөөд гурав хоносон нярай хүүхдээ гудамжинд орхиж явсан хэрэг гарчээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
09 сарын 08, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Төрөөд гурав хоносон нярай хүүхдээ гудамжинд орхиж явсан хэрэг гарчээ

2020 оны 12 сарын 08

Өчигдөр буюу 12 дугаар сарын 4-ний өдрийн өглөөний 07 цагт СХД-ийн 14 дүгээр хорооны нутаг дэвгэрт toyota sai маркийн тээврийн хэрэгслийн арын тээш дээр өлгийтэй хүүхэд уйлж байна гэх дуудлага иргэнээс цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарын утсанд бүртгэгджээ.

Тус дуудлага мэдээллийг Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн газрын 3 дугаар хэлтсийн алба хаагчид түргэн шуурхай ажиллаж нярайг хаясан 26 настай, хувиараа хөдөлмөр эрхэлдэг 26 настай "Б"-г олж тогтоосон аж.

"Б" нь энэ оны 12 дугаар сарын 1-ний өдөр 50 см, 3.200гр төрсөн өөрийн охин хүүхдийг гудамжинд машин дээр хаяж явсан гэх нөхцөл байдал тогтоогдон шалгалтын ажиллагаа үргэлжилж байна. 
Хүүхэд эрүүл ямар нэгэн осголт байхгүй, хүүхэд хамгааллын төвд хүлээлгэн өгсөн. Эхийг шалгах ажиллагаа үргэлжилж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
621863
0 эможи

keyboard_arrow_up