Архангай аймгийн НЭ-ээр үйлчлүүлсэн иргэнээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад эерэг хариу гарчээ
2020 оны 12 сарын 10
Өчигдөр Архангай аймгийн нэгдсэн эмнэлэгт эрүүл мэндийн тусламж авахаар ирсэн нэг иргэнд түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад сул эерэг гарчээ.
Аймгийн онцгой комиссоос хариу арга хэмжээ аван ажиллаж, тус иргэний сорьцыг PCR оношлуураар баталгаажуулахаар ЗӨСҮТ-рүү илгээсэн байна. Хариу арга хэмжээний хүрээнд PCR шинжилгээний хариу гарах хүртэлх хугацаанд аймгийн төв буюу Эрдэнэбулган сумаас гарах хөдөлгөөнийг түр хугацаагаар хаажээ.
Шинжилгээний хариу батлагдаагүй байгаа учир ард иргэд хөл хорионы дэглэмээ баримталж, тайван байхыг АОК анхааруулсан байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
621889
0 эможи
Зочин
2020-12-10 12:18
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: