Улсын хэмжээнд ойн цэвэрлэгээ үргэлжилж байна Улсын хэмжээнд ойн цэвэрлэгээ үргэлжилж байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 23, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Улсын хэмжээнд ойн цэвэрлэгээ үргэлжилж байна

2020 оны 12 сарын 11

Arslan.mn

Иргэдийн түлшний хэрэгцээг хангах, хууль бус мод бэлтгэлийг талсан зогсоох зорилготой “Ойн цэвэрлэгээ” үндэсний хөтөлбөр 2014 оноос эхлэн улс орон даяар хэрэгжиж байгаа бөгөөд улсын хэмжээнд ойн цэвэрлэгээ үргэлжилж байна гэж Нийслэлийн Байгаль орчны газраас мэдээллээ.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар 2020 онд улсын хэмжээнд ойн цэвэрлэгээний ажлыг 38839 га талбайд 1.235.576 шоо метр хэмжээгээр бэлтгэхээр хязгаарыг баталсан. 

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 28 дугаар тогтоолоор нийслэлийн ногоон бүсийн ойн сангийн 230 га талбайд цэвэрлэгээний огтлолт, 180 га талбайд цэвэрлэгээний ажил хийж, 9100 шоо метр мод бэлтгүүлэхээр тогтоосон. Ойн цэвэрлэгээг ойн арчилгаа, цэвэрлэгээ хийх эрх бүхий мэргэжлийн байгууллагууд болон ойн сан гэрээгээр эзэмшиж буй нөхөрлөл, аж ахуйн нэгжүүд хийдэг.

Монгол Улсын тайгын бүсийн навчит, шилмүүст ойн талбайн 18,9 хувь буюу 2.5 сая га ойд 70.2 сая шоометр хатсан, унанги модны нөөц байгаа бөгөөд тус талбайд ойн цэвэрлэгээг хийх нь ойг түймэр, хөнөөлт шавжийн аюулаас хамгаалах, байгалийн аясаар ойг нөхөн ургах боломжийг бүрдүүлэх зэрэг олон талын ач холбогдолтой юм.

Arslan.mn

Судалгаагаар Улсын хэмжээнд жилд 3.2 сая шоометр мод, модон материалын хэрэгцээ бий гэсэн тооцоо байдаг бөгөөд

  • зөвхөн түлээний хэрэгцээнд 2,06 мянган шоометр,
  • хэрэглээний модны хэрэгцээнд 948.1 мянган шоометр,
  • үртсэн шахмал түлш, хавтан үйлдвэрлэхэд 234.0 мянган шоометр түүхий эд шаардлагатай байгаа.

Энэхүү хэрэгцээний тодорхой хэсгийг ойн цэвэрлэгээнээс гарах нөөцөөр хангах боломжтой. Жилд дунджаар 720 мянган шоометр модыг ойн цэвэрлэгээгээр бэлтгэдэг бөгөөд үүний 75,3 хувь нь түлээний, 24,7 хувь нь хэрэглээний мод юм.

2015-2019 онд 144,4 мянган га талбайд ойн цэвэрлэгээ хийж ойн төлөв байдал сайжруулаад байна. Түүнчлэн Ойн сан бүхий аймгууд ойн цэвэрлэгээгээр 3268,6 мянган шоометр мод бэлтгэж, мод, модон бүтээгдэхүүний тодорхой хэсгийн хэрэгцээг хангасан. Ингэснээр түймрийн аюулын эрсдэлийг 2 дахин бууруулж, иш холтосны хөнөөлт шавжаас урьдчилан сэргийлжээ.

2020 оны ойн цэвэрлэгээний ажлыг гүйцэтгэхээр мэргэжлийн эрх бүхий 4 аж ахуйн нэгж санал ирүүлж, түймэр, ойн хөнөөлт шавжид нэрвэгдэж цаашид ургах чадваргүй болсон ой бүхий Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Дээндий, Хуандай, Их амнаас тээвэрлэлт хийж эхлээд байна. Ингэхдээ 100 шоо метр тутамд 2 га талбайг суулгацаар ойжуулж нөхөн сэргээх үүрэг хүлээн, 46 сая төгрөгийг нийслэлийн төсөвт төвлөрүүлнэ.

Цэвэрлэгээний автомашинууд нь улсын дугаартай, хаалган дээрээ аж ахуйн нэгжийн нэр, цэвэрлэгээний байршил бүхий таних тэмдэгтэйгээр зөвхөн цэвэрлэгээний талбай – Туул голын хөндий – Гачуурт тосгоны төв – Улаанбаатар хотын модны зах, жижиглэн худалдааны төв гэсэн маршрутаар тээвэрлэлт хийж байгаа бөгөөд нийлүүлэлт хэвийн явагдаж байгаа тул түлээний үнийг нэмэгдүүлэхгүй байх чиглэлээр модны захуудтай экологийн хариуцлагын гэрээ байгуулжээ.

Эх сурвалж: Нийслэлийн Байгаль орчны газар

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
621906
0 эможи

Ой
2020-12-12 05:37
Мэрэгжлийн хүмүүс нь ойг цэвэрлэж болохгүй, экологийн бүтэц нь өөрчлөгдөж, ургац, тархац, байгалийн нөхөн сэргэх явц өөрлөгдөж удааширдаг гээд байхад ой цэвэрлэх нэрээр мөнгө хийгээд байх юм даа
Зочин
2020-12-11 10:45
keyboard_arrow_up