Засгийн газар, УОК-оос Барилгын хөгжлийн төвийн хамт олонд ТАЛАРХАЛ илэрхийллээ
COVID19 вирусын халдвараас хамгаалах, урьдчилан сэргийлэх, дэгдэлтийг зогсоох зорилгоор эрчимтэй үйл ажиллагаа явуулж буй энэ үед Барилгын хөгжлийн төвийн хамт олон Улсын онцгой комисст нэг өдрийн цалингаа хандивласан билээ.
Манай хамт олон бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хүнд цаг өдрүүдэд мэргэжлийн байгууллагуудын заавар зөвлөмжийн дагуу ажилтнуудынхаа эрүүл аюулгүй байдалд анхаарахын зэрэгцээ иргэд аж ахуй нэгжүүдэд үзүүлдэг ажил үйлчилгээгээ тасалдуулахгүйн тулд ажлын тусгай горимоор болон цахимаар ажиллаж, үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлсээр ирлээ.
Цаашид ч халдвар хамгааллын дэглэмийг сайтар сахиж, халдвараас хамгаалах, урьдчилан сэргийлэхэд чиглэсэн үйл ажиллагааг идэвхтэй хэрэгжүүлэн ажиллах болно.
Цар тахлын аюулыг хамтдаа хохирол багатай даван туулахын тулд хүн бүрийн хичээл зүтгэл хариуцлага чухал болохыг онцолж, бие эрүүл мэнд болон сэтгэл зүйн дархлаагаа дэмжиж эв нэгдлийг эрхэмлэхийг уриалж байна.
Эх сурвалж: БАРИЛГЫН ХӨГЖЛИЙН ТӨВ
|