ХӨРСНИЙ БОХИРДОЛ таны эрүүл мэндэд хэрхэн нөлөөлөх вэ?
Байгаль орчин аялал жуулчлалын яам, Цагдаагийн ерөнхий газрын Экологийн цагдаагийн албатай хамтран "Орчны бохирдлыг бууруулъя" арга хэмжээг зохион байгуулж байна. Энэ хүрээнд бид өнөөдөр хөрсний бохирдол гэж юу болох, эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг талаар мэдээлэл түгээж байна.
Хөрс нь агаарт цацагдсан хорт бодис, утаа тортог, газар дээрх хуурай нойтон хог хаягдлаар бохирддог. Ялангуяа хүн, амьтны хатуу ба шингэн хаягдал, ургамлын үлдэгдэл, ахуйн ба үйлдвэрийн бохир ус зэрэг нь бохирдуулагч эх үүсвэр болдог. Органик бодисын зэрэгцээгээр эдгээр бохирдолтой хамт их хэмжээний бичил биетэн хөрсөнд ордог.
Агаарт цацагдаж байгаа элдэв хорт хийнүүд хөрсөнд бууж улмаар ургамлын нөмрөгийг устгах, усыг их хэмжээгээр бохирдуулж байгаа учраас хөрсний бохирдолт нь хотын экосистемийн бохирдолтын төлөв байдлыг тодорхойлдог.
Нийслэлийн иргэдийн хувьд улирлын чанартай утаанаас илүү тулгамдаж буй нэгдүгээр асуудал бол хөрсний бохирдол юм.