Нийслэлийн хэмжээнд өчигдөр 4,258 хүнээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авжээ
2020 оны 12 сарын 11
Нийслэлийн хэмжээнд коронавирусийн халдварыг илрүүлэх, тандах түргэвчилсэн шинжилгээнд өнгөрсөн 24 цагийн хугацаанд 4,258 хүнд шинжилгээ хийжээ. Үүнээс 4,120 PCR-ийн сорьц авч лаборатори руу илгээсэн байна.
Харин “Нэг өрх-Нэг иргэн” шинжилгээнд нийт 72,747 хүн хамрагджээ. Эдгээр шинжилгээг 31 цэгт 543 эмнэлгийн ажилтан авжээ.
COVID-19 илрүүлэх түргэвчилсэн болон PCR шинжилгээний сорил авах 18 цэг:
- Сонгинохайрхан дүүрэг – 12 дугаар хорооны Өрхийн эрүүл мэндийн төв
- Чингэлтэй дүүрэг – 15 дугаар хорооны Өрхийн эрүүл мэндийн төв
- Баянгол дүүрэг – 46 дугаар сургууль
- Баянгол дүүрэг – 20 дугаар сургууль
- Сүхбаатар дүүрэг – 3 дугаар сургууль /Монгол/
- Баянзүрх дүүрэг – 14 дүгээр сургууль
- Хан-Уул дүүрэг – 18 дугаар сургууль
- Сүхбаатар дүүрэг - Дамбадаржаа дахь Эрүүл мэндийн төвийн сувилал
- Баянгол дүүрэг - Эмүжин төв
- Хан-уул дүүрэг - Яармаг дахь Эрүүл мэндийн төвийн салбар амбулатори
- Сонгинохайрхан дүүрэг - Жишиг нэгдсэн эмнэлгийн байр
- Сонгинохайрхан дүүрэг - Эрүүл мэндийн төвийн харьяа салбар амбулатори-2
- Баянзүрх дүүрэг - Сүрьеэгийн диспансер
- Баянзүрх дүүрэг - 26 ортой хүүхдийн эмнэлэг
- Чингэлтэй дүүрэг - Эрүүл мэндийн төвийн Мэс засал, гэмтлийн тасаг
- Багахангай дүүрэг - Эрүүл мэндийн төвийн хуучин захиргааны барилга
- Налайх дүүрэг - Эрүүл мэндийн төвийн амбулаторийн хуучин байр
- Багануур дүүрэг - Эрүүл мэндийн төвийн халдвартын тасгийн байр
Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
621927
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: