Цас орж, шуурах тул бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг анхаарууллаа
2020 оны 12 сарын 12
Цаг уур орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээллээр өнөөдөр буюу 12-нд төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, маргааш буюу 13-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна.
Иймд халтиргаа гулгаа үүсэж болзошгүйг онцгойлон анхааруулж байна.
- Цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах,
- Тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчих,
- Иргэд, малчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхаарууллаа
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
1
621942
2 эможи
Зочин
2020-12-12 21:46
За малчингуудаа шуурга шуураад байдал бишдээд ирэнгүүт бушуухан амиа л бодоорой тэр хэдэн мал бол яахав аминаас хямдхан мал гэж юу байх вэ?.Та нар тэнэг шүү хүүхдээ орхиод юм уу? эсвэл хүүхдээ явуулчихаад өөрсдөө галаа түлээд өвөртөө ороод балиартаад хэвтээд байдаг шүү.Би бүүр хэллээ шүү цаг агаарын аюулт үзэгдэлд хүүхэд эрсдвэл тэнэг мунаг аав ээжийг нь лаларын туранхай борлон болгоод чоноор зулгаалганаа гэж хэлээд байгаа шүү
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: