СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Согтуугаар жолоо барьж, есөн хүнийг гэмтээжээ
2020 оны 12 сарын 14
Өнгөрсөн амралтын өдрүүдэд буюу арванхоёрдугаар сарын 12,13-ны өдрүүдэд Тээврийн цагдаагийн албанд зам тээврийн ослын шинжтэй 182 дуудлага мэдээлэл бүртгэгдэж, ослын улмаас 11 хүн гэмтэж, орон нутагт нэг хүн амиа алджээ.
Ноцтой зам тээврийн ослоос дурдвал:
- 2020.12.13-ны өдрийн 04:20 цагийн орчимд Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр Цагаан булаг гэх газар шороон замд Kia Bongo маркийн Э жолоочтой автомашин онхолдож, зорчигч 28 настай, эмэгтэй амиа алдсан.
- 2020.12.14-ний өдөр 01:00 цагийн орчимд ХУД-ийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр Морингийн замд Toyota Prius маркийн М согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ автомашин жолоодож, Toyota Prius маркийн Н жолоочтой автомашинтай мөргөлдөж, 9 хүн гэмтжээ. Жолооч М нь 1.36%-ийн согтолттой гарсан бөгөөд уг хэргийг шалгаж байна.
Мөн өдрүүдэд нийслэлд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 12, орон нутагт 15 жолоочийг хяналт шалгалтаар илрүүлж, хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.
СЭРЭМЖЛҮҮЛЭГ:
Иргэд, жолооч нарыг бусдын амь нас, эрүүл, мэнд, эд хөрөнгийг болзошгүй эрсдэлээс хамгаалж зуны дугуйгаа өвлийн дугуйгаар солих, орон нутгийн замд хурдыг тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүй байх, техникийн бүрэн бүтэн байдлаа хангаж хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
621979
0 эможи
Зочин
2020-12-14 13:34
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: