Л.Мөнхтүшиг: Энэ сарын 17-нд Франкфурт руу нэмэлт нислэг үйлдэнэ Л.Мөнхтүшиг: Энэ сарын 17-нд Франкфурт руу нэмэлт нислэг үйлдэнэ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 23, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Л.Мөнхтүшиг: Энэ сарын 17-нд Франкфурт руу нэмэлт нислэг үйлдэнэ

2020 оны 12 сарын 14

Arslan.mn

ЭМЯ-ны өнөөдрийн мэдээллийн цагаар ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг ГХЯ-наас энэ сард хэрэгжүүлэх ажлын талаар  мэдээлэл хийлээ.

Тэрээр “Арванхоёрдугаар сард нийт гурван дараагийн тусгай үүргийн нислэг хийхээр байсан. Тэгвэл УОК хуралдан Франкфурт хот руу нэмэлт нислэг хийхээр болсон. Арванхоёрдугаар сарын 20-н гартал том оврын онгоц ачааны тусгай захиалгатай байгаа учраас Шадар сайдаас өгсөн чиглэлийн дагуу энэ сарын 16-нд Франкфурт руу жижиг оврын онгоцоор нислэг хийхээр байсан. Тиймээс иргэдийн тоог харгалзан үзээд  нэмэлтээр энэ 17-нд Франкфурт руу нислэг үйлдэн иргэдээ татан авна. 

Энэ сард эдгээр нислэгээр урьдчилсан байдлаар 720 гаруй иргэн эх орондоо ирнэ. 

Аравнхёордугаар сард нислэгээр ирэх гадаадын 17 улсаас 100 орчим иргэн санхүүгийн хүндрэлтэй байгаагаа ЭСЯ, Консулын газруудад мэдэгдээд байсан. Энэ хүрээнд бид НҮБ-ын Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагатай хамтран ажиллаж байгаа.

Агаарын замаар иргэдийг татан авах ажиллагаа цаашдаа ч үргэлжилнэ.

Монгол Улсаас гадаад руу зорчих хүсэлтэй тухайн улсад хөдөлмөрлөх, суралцах урт хугацааны визтэй иргэдэд зорчих боломжийг олгож байгаа. Энэ хүрээнд Япон улс руу явах 1200 иргэн байгаа. Эдгээр иргэдийг Токио руу хүргэх нислэгийг аравдугаар сараас хойш хийж байгаа. 

12 сарын 20-нд Японоос иргэдээ авах, мөн Японоор дамжин АНУ, Австралиас буцах хүсэлтэй иргэдийг эх оронд нь ирүүлэх зохицуулалтыг хийж байгаа. 

БНХАУ-д зорчих хүсэлтэй, ялангуяа хятад улсын иргэнтэй гэр бүл болсон иргэдийн асуудал байгаа. Өвөрмонголд дотоодын халдвар илрэн халдварын эрсдэл нэмэгдсэнтэй холбоотойгоор манай улстай хиллэдэг хилийн боомтуудын халдвар хамгааллыг чангатгасан. Энэ асуудлын хүрээнд урд хөрш рүү явах иргэдийн асуудал хойшилж байгааг бидэнд хятадын талаар мэдэгдсэн" гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
621980
0 эможи

Зочин
2020-12-14 13:34
keyboard_arrow_up