ЭХЯ: ​Цахилгааны хэт ачааллаас сэргийлж түр журам гаргана ЭХЯ: ​Цахилгааны хэт ачааллаас сэргийлж түр журам гаргана
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 23, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

ЭХЯ: ​Цахилгааны хэт ачааллаас сэргийлж түр журам гаргана

2020 оны 12 сарын 14

Arslan.mn

Монгол Улсын Засгийн газраас цар тахлын үед айл өрх бүр болон аж ахуйн нэгжүүдийн хэрэглээний эрчим хүч, дулаан, ус, усан хангамж, хогны төлбөрийг долоон сарын хугацаанд төр хариуцах шийдвэрийг гаргасан билээ.

Тодруулбал, Монгол Улсын бүх өрхийн цахилгаан, 100 ам.метр талбай бүхий орон сууцанд амьдардаг иргэдийн дулаан, ус, хогны төлбөрийг ирэх оны долоодугаар сарын 01-ний өдөр хүртэл тэглэх болсон. Энэхүү хөнгөлөлтөд шаардагдах 650 орчим төгрөгийн төлбөрийг "Эрдэнэт"  үйлдвэрээс гаргахаар болсон юм.

Энэхүү шийдвэр гарснаар иргэд сар бүр төлдөг төлбөрөөс чөлөөлөгдөж байгаа бөгөөд үүнтэй зэрэгцэн хэт их хэрэглээний үүдэлтэй цахилгаан станцуудын ачаалал нэмэгдэх, эвдрэл гэмтэл үүсэх магадлал их байгаа билээ. Иймд хэт ачааллаас сэргийлэх, хэмнэлт хийх шаардлага үүсч байгаа юм. Энэ асуудал дээр ямар зохицуулалттай ажиллахыг  Эрчим хүчний яамнаас тодруулахад “Цахилгаан эрчим хүчний хэт ачаалал үүсэхээс сэргийлж тодорхой зохицуулалт бүхий түр журам гаргахаар ажиллаж байна. Тус журамд эрчим хүчний хэмнэлттэй хэрэглээ, төлбөрөөс чөлөөлөгдөхтэй холбоотой зохицуулалтуудыг тусгана. Бид журмаа гаргаж Засгийн газрын хуралдаанаар танилцуулсны дараа иргэдэд танилцуулна” гэсэн юм.

Хэдий төлбөр төлөхгүй ч цахилгаан эрчим хүчний эх үүсвэрийн хүчин чадал хязгаарлагдмал гэдгийг иргэд анхаарах хэрэгтэй. Тиймээс иргэд, төлбөрөөс чөлөөлөгдөж буй аж ахуйн нэгжүүд хэрэглээгээ хэт ихэсгэхгүй байх, хэмнэлт хийхийг уриалж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
1
confuse an post
angry an post
621988
7 эможи

Зочин
2020-12-15 12:04
Гэр хорооллын цахилгааныг буцааж төлбөртэй болгохгүй бол яаааг ингэнэ. Нүүрсийг нь харин үнэтэй үгүйг ярилцах хэрэгтэй
Зочин
2020-12-15 10:17
Тогоо гамтай хэрэглэлдээ бас шатаж үхэвдээ тэнэгтэж байж.Дэндүү зэвүү хүрмээр өөдгүй зантай нөхдүүд бас байна шүү.Дэндүү ..ЯАДГИЙН ...гэдэг тэнэг зангаа жаахан хазаарлавал дээр шүү.Тогоо хэмнээрэй ард түмэн минь Төр бидний төлөө ажиллаж байхад төрөө түймэрдэх тэнэг зан л бүү гаргаарайдаа
Зочин
2020-12-14 21:14
Suuliin 3 sariin dundjaar ni chuluuluud.uldseniig ni uursduu
Зочин
2020-12-14 17:19
50 xuwia oorsdoo tolchix xeregtei
Зочин
2020-12-14 17:15
xersvv ch ym doo yaamaar ch ym de
Зочин
2020-12-14 17:14
tog tegleden surgaar shataj vxex wi de zabaraatai baij vzeech yadaj ed xurunguu xairlaarai gal tvimer tawix wii dee
Зочин
2020-12-14 17:11
ulun tsarailj baigaad stantsaa deer ni xotoo shataaw uursduu ed xurungu ami nasaraa xoxirow ulaanbaatarchuudaa
Zochin
2020-12-14 16:48
Zuv shuu mash zuv
Зочин
2020-12-14 16:06
Зочин
2020-12-14 14:36
mash zuw. demjij baina.
keyboard_arrow_up