Монгол улсын дараагийн Ерөнхийлөгч хэн бэ?
positive.mn сайтаас 2021 онд болох ерөнхийлөгчийн сонгуультай холбогдуулан парламентад суудалтай улс төрийн намуудаас чухам хэнийг нэр дэвшүүлбэл ард иргэдээс илүү их дэмжлэг авах вэ гэдгийг тодруулах зорилгоор цахим санал асуулгыг 20 хоногийн хугацаанд сошиал орчинд явуулж байна. Энэхүү санал асуулга нь аль нэг нам, улс төрийн хүчний захиалга, улс төрчийн рейтингийг харах гэж зориогүй бөгөөд сонгогчдын хандлагыг тандах зорилгоор зохион байгуулж байгаа аж.
МАН, АН, МАХН, Зөв хүн электрот эвсэл гэсэн 4 намаас нэр дэвших магадлал өндөртэй 14 хүнийг онцолж санал асуулгад оруулсан байна. Одоогийн байдлаар хамгийн их санал авч тэргүүлж байгаа улс төрчид бол У.Хүрэлсүх, Х.Баттулга, Сү.Батболд нар ажээ.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх өчигдөр хийсэн мэдэгдэлдээ “12 сарын 1-нээс 2021 оны долдугаар сар 1-н хүртэл айл өрх, зарим ААН-ийн цахилгаан, дулаан, ус, хогны төлбөрийг төр хариуцна” хэмээн хэлсэн. Түүний энэ мэдэгдлээс хойш хоёр цагийн дотор Ерөнхий сайдад санал өгч буй хүмүүсийн тоо 11 хувиар өссөн байна.
Таны бодлоор Монгол Улсын дараагийн ерөнхийлөгч хэн байвал зохистой. Өөрийн дэмждэг улс төрчдөө саналаа өгөхийг хүсвэл ЭНД дарж саналаа өгөөрэй.