А.Тлейхан: Эрчим хүчний хэрэглээ өндөр хэвээр байвал цахилгаан хязгаарлахаас өөр аргагүй А.Тлейхан: Эрчим хүчний хэрэглээ өндөр хэвээр байвал цахилгаан хязгаарлахаас өөр аргагүй
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 23, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

А.Тлейхан: Эрчим хүчний хэрэглээ өндөр хэвээр байвал цахилгаан хязгаарлахаас өөр аргагүй

2020 оны 12 сарын 15

Arslan.mn

Засгийн газраас айл өрх, зарим аж ахуйн нэгжийн цахилгааны төлбөрийг ирэх оны долоодугаар сарын 1 хүртэл тэглэх шийдвэр гаргасан билээ. Үүнтэй холбогдуулан Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан эрчим хүчний үнийг чөлөөлж байгаатай холбоотойгоор мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Гэр хороололд цахилгааны ачаалал хамгийн их байна. Харин орон сууцанд харьцангуй тогтвортой байна. Гэр хорооллын айлууд дулаанаа хангахын тулд олон халаагуур залгаж байна. Энэ нь эрчим хүчний ачаалалд нөлөөлж байна.

Тогны хязгаарлалт хийлгэхгүйн тулд илүү хэрэглээ битгий гаргаарай. Ялангуяа 15.00-21.00 цагийн хооронд хэрэглээгээ хянамаар байна.

ОХУ-аас бид 350 орчим сая квт эрчим хүч жилд авч байгаа. Нэг квт цахилгаан 243 төгрөг орчим байдаг. ОХУ-аас авч буй цахилгааны ихэнх нь төвийн бүс, зарим хэсэг нь баруун бүс рүү хуваарилагдана. Бид ОХУ-аас хамгийн ихдээ 245 мвт цахилгааны ачаалал авах боломжтой. Өчигдөр орой ачааллын үеэр 233 мвт цахилгаан авсан. Хэрэглээ нэлээд өсөж байна. Уржигдар оройны байдлаар л гэхэд цахилгааны хэрэглээ 18 хувиар өссөн. Хүмүүс хэрэглээгээ зохицуулбал хүндрэлгүй байх болно. Хэрэглээ огцом өсвөл хязгаарлалт хийх шаардлагатай болно. Бүгд хамтраад хоёр сар хичээгээд хүйтний үеийг давах хэрэгтэй. Ачаалал нэмэгдэхгүй бол хязгаарлалт хийхгүй." гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
622018
1 эможи

Зочин
2020-12-15 15:41
хэрэглээгээ заасан цагт нь бүү нэмээрээ
2020-12-15 14:40
ИРГЭД минь заасан цагт нь цахилгаан бага хэрэглэе. ЦАХИЛГААН үнэгүй байлгая гэвэл хэрэглээгээ бүү нэм
keyboard_arrow_up