“ААН байгууллагад коронавируст халдвараас сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах нь”  сэдэвт ЦАХИМ СУРГАЛТ боллоо “ААН байгууллагад коронавируст халдвараас сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах нь” сэдэвт ЦАХИМ СУРГАЛТ боллоо
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 23, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

“ААН байгууллагад коронавируст халдвараас сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах нь” сэдэвт ЦАХИМ СУРГАЛТ боллоо

2020 оны 12 сарын 16

Arslan.mn

 Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвөөс “Аж ахуйн нэгж байгууллагад  коронавируст халдвар /КОВИД-19/-аас урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах нь” сэдэвт цахим сургалтыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Зоонозын өвчин судлалын үндэсний төвтэй хамтран  2020 оны 12 дугаар сарын 17-нд зохион байгуулах гэж байна.

Энэхүү сургалт нь ажлын байранд коронавируст халдвар (КОВИД-19)-аас урьдчилан сэргийлэх арга хэмжээг үр дүнтэй зохион байгуулж,  ажилтны эрүүл мэндийг хамгаалах чадавхыг бий болгох зорилготой. Сургалтад дүүргийн ХАБЭА-н асуудал хариуцсан мэргэжилтнүүд, ААНБ-ын ХАБЭА-н асуудал хариуцсан ажилтнууд оролцох юм.

Түүнчлэн аж ахуйн нэгж байгууллагуудад коронавируст халдвар (COVID-19)-аас  урьдчилан сэргийлэх ажлыг яагаад зохион байгуулах  шаардлагатай, (урьдчилан сэргийлэх арга хэмжээ аваагүй нөхцөлд ямар хор уршиг үүсэх, коронавируст халдвар (COVID-19)-ын өртөлтөөс  урьдчилан сэргийлэх  хариу арга хэмжээний төлөвлөгөөг  боловсруулахад “Шалгах хуудас”-ыг ашиглах нь, шалгах үзүүлэлтийг тодорхойлоход анхаарах асуудлууд, коронавируст халдвар (COVID-19)-ын  сэжигтэй тохиолдол илэрсэн үед авах арга хэмжээ, “Бэлэн байдлын төлөвлөгөө”-г боловсруулах, хэрэгжүүлэхэд анхаарах зэрэг чухал ач холбогдол бүхий 8 сэдвийн хүрээнд сургалт явагдана.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
622052
0 эможи

Зочин
2020-12-17 20:00
Зочин
2020-12-16 16:22
keyboard_arrow_up