Зорчигчдыг эрсдэлд оруулахаас сэргийлж шинжилгээний хариу эерэг гарсан хүнийг Германд үлдээжээ Зорчигчдыг эрсдэлд оруулахаас сэргийлж шинжилгээний хариу эерэг гарсан хүнийг Германд үлдээжээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 28, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Зорчигчдыг эрсдэлд оруулахаас сэргийлж шинжилгээний хариу эерэг гарсан хүнийг Германд үлдээжээ

2020 оны 12 сарын 18

Arslan.mn

Өчигдөр Франкфурт-Улаанбаатарын нислэгээр ирэх гэж байсан эмэгтэйгээс коронавирус илэрсэн учраас нислэгт багтаалгүй үлдээсэн гэх асуудал сошиал орчинд тархсан.

Энэ талаар ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг “Франкфуртын өчигдрийн нислэгийн тухай сошиалд олон янзын мэдээлэл гарсан. Гадаадаас нутаг буцаж байгаа иргэдээс коронавирусийн халдварын шинжилгээ зайлшгүй авч байгаа. Өчигдөр Франкфуртын нислэгээр ирэх байсан 40 настай эмэгтэйн халдварын шинжилгээний хариу эерэг гарсан байсан. Бид энэ хүнийг бусдын эрүүл мэндийг эрсдэл оруулахгүй байх үүднээс онгоцонд суулгахгүй байх шийдвэр гаргасан.

Манай ЭСЯ түүний ар гэрийнхэнтэй нь холбогдсон. Тэрээр Чехээс ирсэн. Чехэд хамаатан садан нь байдаг. Түүнийг одоо Герман Улсад тусгаарлалтын байранд байлгах арга хэмжээг авч байгаа бөгөөд 14 хоног тусгаарлалтын байрнаас гаргахгүй байх зөвлөмж гарсан. ХБНГУ-д суугаа ЭСЯ онгоцны буудал дээр ажиллаж байгаа консулын ажилтнаараа дамжуулан тухайн иргэнийг Германд түр хугацаагаар байлгах арга хэмжээг авч байна” гэв. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
622093
1 эможи

Зояин
2020-12-20 09:33
Тэр зургаан хүн гээд яриад байх юм. Тусгаарлах зориулалтын хувцас 6 ш л бсан бол яах вэ. Наад хүнийг чинь түрүүлж авсан ч гэсэн нэг хүн бас л хоцрох л бсан байх ... Би ингэж ойлгоод бна.
suma
2020-12-19 17:03
ӨВЧТЭЙ .6 ХҮН АВААД ИРСЭН Л БНА ЛЭЭ ШДЭЭ
Зочин
2020-12-18 12:38
keyboard_arrow_up