СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Орон нутагт зам тээврийн ослоор гурван хүн амиа алдав
2020 оны 12 сарын 18
Энэ долоо хоногт зам тээврийн ослын шинжтэй 792 дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Ослын улмаас 20 хүн гэмтэж, орон нутагт гурван хүний амь нас хохирсон байна.
Зам тээврийн ноцтой ослоос дурдвал:
- Дорноговь аймгийн Сайншанд сумын 2-р багийн нутаг, дөрвөн замын уулзвар дээр асфальтан замд "Hyundai starex" маркийн автомашины жолооч Б явган зорчигч 72 настай, эмэгтэй, Ц-г мөргөж, амь насыг нь хохироосон,
- Ховд аймгийн Дөргөн сумын Аргалант баг, “Улаанбураа” гэх газар (сумын төвөөс зүүн урагш 50 км) шороон замд улсын дугааргүй "Мустанг-5" маркийн мотоцикл онхолдож, зорчигч 27 настай, эмэгтэй Ж-ийн амь нас хохирсон,
- Дорнод аймгийн Чойбалсан сумын 2-р баг, “216” гэх газар (аймгийн төвөөс зүүн хойш 30 км) шороон замд хувийн эзэмшлийн "Toyota mark 2" автомашины жолооч У согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон хөдөлгөөнд оролцсоны улмаас онхолдож, зорчигч 32 настай, эрэгтэй Х-ийн амь нас хохирсон,
Мөн хяналт, шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 121 зөрчил илрүүлсний 78 нь нийслэлд, 43 нь орон нутагт тус тус бүртгэгдсэн байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
622096
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: