Тусгай үүргийн онгоц өнөөдөр Токио руу ниснэ
2020 оны 12 сарын 20
Улсын онцгой комиссын шийдвэрээр энэ сард Франкфурт руу хоёр удаагийн нислэг үйлдээд байна. Тодруулбал, арванхоёрдугаар сарын 18-нд Улаанбаатар—Франкфурт тусгай үүргийн нислэгээр 160 иргэн эх орондоо ирсэн бөгөөд иргэдийг ОБЕГ-ын харьяа Давтан сургалт, сургалт сэргээн заслын төв-113 дугаар ангийн “Онцгой Жаргалант” сувилал, “Амар” зочид буудалд тусгаарласан юм. Мөн өчигдөр /2020.12.19/ дээрх чиглэлийн тусгай үүргийн нислэгээр 160 иргэн ирсэн. Тэгвэл өнөөдөр Токио руу тусгай үүргийн нислэг үйлдэх аж.
Арванхоёрдугаар сарын 13-ны өдрийн байдлаар эх орондоо ирэх хүсэлтэй 3.800 гаруй хүн, үүнээс БНСУ-д 3.300, Европын улсуудад 250, АНУ-д 150, Австралид 100 орчим иргэн байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
622130
0 эможи
Зочин
2020-12-20 14:20
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: