Төрийн байгууллагуудад нийт ажилчдынхаа 70 хувийг гэрээс нь ажиллуулах чиглэл өглөө Төрийн байгууллагуудад нийт ажилчдынхаа 70 хувийг гэрээс нь ажиллуулах чиглэл өглөө
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 23, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Төрийн байгууллагуудад нийт ажилчдынхаа 70 хувийг гэрээс нь ажиллуулах чиглэл өглөө

2020 оны 12 сарын 20

ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN

УОК-оос аймаг, нийслэлийн онцгой комиссын дарга нарт яам, агентлаг, төрийн болон нутгийн захиргааны байгууллагын ажилтнуудын 70 хүртэлх хувийг гэрээс нь ажиллуулах тухай чиглэл өгчээ.

Тодруулбал коронавируст цар тахлаас сэргийлэх, ДЭМБ болон бусад орны туршлага, зөвлөмжийг хэрэгжүүлэх хүрээнд дараах чиглэлийг  өгсөн байна. Үүнд:

1. Яам, агентлаг, төрийн байгууллагууд коронавируст халдварын сэжигтэй тохиолдол илэрсэн үед ашиглах тусгаарлах өрөөг бэлтгэж, халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлж ажиллах. 

2. Гамшгаас хамгаалах бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлсэнтэй холбогдуулан яам, агентлаг, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийн ажилтан, албан хаагчдын 30 хүртэлх хувийг ажлын байранд нь ажиллуулж, бусад ажилтныг гэрээсээ цахимаар ажиллах нөхцөл боломжийг бүрдүүлж, зохион байгуулалт хийх чиглэл өглөө гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
622131
0 эможи

Зочин
2020-12-20 14:20
keyboard_arrow_up