Хүүхдийн эрхийг зөрчих зөрчил 50 ХУВИАР  өсчээ Хүүхдийн эрхийг зөрчих зөрчил 50 ХУВИАР өсчээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 23, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Хүүхдийн эрхийг зөрчих зөрчил 50 ХУВИАР өсчээ

2020 оны 12 сарын 22

Arslan.mn

Энэ оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс 12 дугаар сарын 18-ны өдөр хүртэлх хугацаанд улсын хэмжээнд гарсан зөрчлийн тоон мэдээг өмнөх долоо хоногтой ЭНД харьцуулахад нийт 14081 зөрчлийн хэрэг бүртгэгдэж 1,77 дахин өссөн бол Нийслэлд 3,45 дахин, орон нутагт 27,9 хувиар тус тус өссөн дүнтэй байна.

Зөрчлийн хэргийг шалгасан субъектээр нь ангилж үзвэл цагдаагийн байгууллага 96,93 хувийг, мэргэжлийн хяналт 0,39 хувийг, онцгой байдал 0,06 хувийг, бусад байгууллагын эрх бүхий албан тушаалтнууд 2,61 хувийг нь шалган шийдвэрлэжээ.

Өнгөрсөн долоо хоногт нийт 4797 хүн зөрчлийн хуулиар шийтгүүлсэн нь 18,3 хувиар,  37 хуулийн этгээд шийтгүүлсэн нь 1,18 дахин  тус тус өсчээ.

Дээрх хугацаанд дийлэнх зөрчлийн гаралт өмнөх долоо хоногоос өссөн үзүүлэлттэй байна. Тухайлбал: хүүхдийн эрхийг зөрчих зөрчил 50 хувиар, оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулах зөрчил 54,8 хувиар, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчил 2,6 дахин тус тус өссөн нь хамгийн өндөр хувьтай байна.

Харин өмнөх долоо хоногуудад өсөх хандлагатай байсан Гамшгаас хамгаалах тухай хууль зөрчих зөрчил 21,5 хувиар, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчих зөрчил 20,1 хувиар тус тус буурчээ.

Эх сурвалж: УЕПГ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
622174
0 эможи

УЕПГ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up