“Цагдаагийн 6818 алба хаагч хорио цээрийн дэглэм сахиулахаар ажиллана“
2020 оны 12 сарын 22
Хөл хорио тогтоосон хугацаанд гар дээрээс архи, согтууруулах төрлийн ундаа худалдсан 430 зөрчлийг илрүүлжээ.
Үүнээс 138 иргэнд торгуулийн арга хэмжээ авч, 68 иргэнийг баривчилсан бол 175 зөрчлийг одоо шалгаж байна гэж Нийслэлийн Цагдаагийн газраас мэдээллээ.
Энэ удаад бүх нийтийн бэлэн байдалд дахин шилжсэнтэй холбоотойгоор 6818 албан хаагч хорио цээрийн дэглэм сахиулахаар ажиллана. Нийслэлд 3175 албан хаагч эргүүл хийн хяналт тавин ажиллаж байгааг мэдээлэв.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
622179
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: