Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарна
Цаг уур, орчны шинжилгээний газраас ойрын өдрүүдийн цаг агаарын төлөвийг мэдээллээ.
2020 ОНЫ 12 ДУГААР САРЫН 24-НИЙ 08 ЦАГААС 20 ЦАГ ХҮРТЭЛХ ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ:
Нутгийн хойд хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, зарим газраар түр зуур секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.
Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 21-26 градус, Увс нуурын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 16-21 градус, Дорнод-Монголын тал нутаг, говийн бүс нутгийн цас багатай газраар 5-10 градус, бусад нутгаар 12-17 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө 14-16 градус хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Өдөртөө 19-21 градус хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө 18-20 градус хүйтэн байна.
АРВАНХОЁРДУГААР САРЫН 25-НААС 29-НИЙГ ХҮРТЭЛХ ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ:
Энэ сарын 25-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар ялимгүй цас, 26-нд нутгийн хойд хэсгээр, 27-нд нутгийн зарим газраар 28-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ.
Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 33-38 градус, өдөртөө 22-27 градус, Увс нуурын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 26-31 градус, өдөртөө 15-20 градус цас багатай, энгэр ээвэр газраар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 9-14 градус хүйтэн байна. 27-нд нутгийн хойд хэсгээр, 28-наас ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарна.