Халдваргүй аймаг, сумаас нийслэлд ирэх иргэд асуумж бөглөн нэвтэрч байна
Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Я.Содбаатар болон холбогдох төрийн байгууллагуудын удирдлагуудад Улаанбаатар хотын шалган нэвтрүүлэх товчоодын нөхцөл байдалтай танилцжээ.
Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбоотойгоор Улаанбаатар хотоос гарах хөдөлгөөнд хязгаарлалт хийсэн. Баруун туруун, Өлзийт товчоо, 22-ын товчоодын бэлэн байдал, зорчих хөдөлгөөн, алба хаагчдын ажиллах нөхцөл, аюулгүй байдалтай танилцаж, тэдний саналыг сонссон байна.
Хот хооронд зорчих иргэдийн хөдөлгөөн хэвийн байгаа бөгөөд иргэд хязгаарлалтын дэглэмийг мөрдөж байгааг аж.
Улаанбаатар хотоос орон нутаг руу хүнс, шатахуун, эм, эмнэлгийн хэрэгсэл ачсан тээврийн хэрэгслийн жолооч, буяны ажил зэрэг хүндэтгэн үзэх шалтгаантай иргэд л PCR шинжилгээ өгч явна. Халдвартай аймаг, сумаас Улаанбаатар хотод ирэх бол PCR, байхгүй бол түргэвчилсэн оношлуураар шинжилгээ өгнө. Халдваргүй аймаг, сумаас ирэх иргэд асуумж бөглөн нэвтэрч байна.
Эх сурвалж: Монгол Улсын Шадар сайдын Ажлын алба