НЭГ ХОНОГТ: 144 хүн эрүүлжүүлэгдэж, согтуугаар автомашин жолоодсон 32 хүнийг илрүүлжээ
2020 оны 12 сарын 24
Цагдаагийн байгууллагын 102 дугаарт өчигдөр (2020.12.23) нийт 941 гомдол, мэдээлэл иржээ. Үүнээс зөрчлийн дуудлага 408 байсан бол гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 97 байсан аж. Мөн хулгайлах гэмт хэрэг 7, гэмт хэргийн шинжтэй 41 үйлдэл бүртгэгджээ.
- Согтуугаар автомашин жолоодсон 32
- Олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явсан, танхайрсан 81
- Хүний биед халдсан 29,
- Оршин суугчдын амгалан тайван байдал алдагдуулсан 68 тохиолдол тус тус өнгөрсөн 24 цагийн хугацаанд цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна.
Мөн 144 хүн эрүүлжүүлэгдэж, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийг зөрчсөн 51 тохиолдол гарчээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
622212
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: