Хадгалах хугацаа дууссан хүнсний бүтээгдэхүүнийг устгуулжээ Хадгалах хугацаа дууссан хүнсний бүтээгдэхүүнийг устгуулжээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
09 сарын 21, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Хадгалах хугацаа дууссан хүнсний бүтээгдэхүүнийг устгуулжээ

2020 оны 12 сарын 25

Arslan.mn

Мэргэжлийн хяналтын улсын байцаагчид энэ сарын 23-наас QR кодоор бүртгэх системийг шалгалтандаа нэвтрүүлж эхэлжээ. Энэ хүрээнд коронавируст цар тахлаас урьдчилан сэргийлэх, эрүүл ахуй халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлэх 13 асуумжаар аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг хянах аж.

Өнгөрсөн сарын 15-наас арванхоёрдугаар сарын 24-нд есөн дүүргийн 171 хорооны 10496 (давхардсан тоогоор ) объект хамруулан хяналт шалгалт хийжээ.

Шалгалтаар нийт  5690 зөрчил илрүүлж 71.3 хувийг газар дээр нь арилгуулж, коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх эрүүл ахуй, халдвар, хамгааллын дэглэмийг мөрдөх, хүнсний аюулгүй байдлыг хангаж ажиллах талаар хүргүүлсэн мэдэгдлүүдийн биелэлт, хэрэгжилтэд хяналт тавьжээ.

Шалгалтаар 288  иргэн, аж ахуйн нэгжийн  хадгалалтын горим зөрчсөн, хадгалах хугацаа дууссан 655 нэр төрлийн 2367 ширхэг, 54.8 кг хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг тухайн байгууллагын дотоод хяналтаар устгуулсан байна. Мөн QR код байршуулаагүй, үйлчлүүлэгчийн биеийн халуун үзэж бүртгэл хөтлөөгүй, хоорондын зай бариагүй ажлын байрны цэвэрлэгээ хангалтгүй, ариутгал хийлгээгүй зэрэг халдвар хамгааллын дэглэмийг мөрдөж ажиллаагүй зэрэг зөрчил гарч байгаа аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
622299
0 эможи

keyboard_arrow_up