Энэ долоо хоногт цаг агаар ямар байх вэ? Энэ долоо хоногт цаг агаар ямар байх вэ?
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 24, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Энэ долоо хоногт цаг агаар ямар байх вэ?

2020 оны 12 сарын 28

Arslan.mn

2020 оны 12 дугаар сарын 28-наас 2021 оны 1дүгээр сарын 4-нийг хүртэлх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

31-нээс нутгийн баруун хэсгээр цас орж, өдөртөө ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг суларна.

Хур тунадас: 29-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 30-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 31-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 1, 2-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 3-нд баруун аймгуудын нутгийн өмнөд, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орно.  

Салхи: Ихэнх хугацаанд 6-11м/с, 1-3-нд говь талын аймгуудын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Хугацааны эхээр Завхан голын эх, Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Идэр голын хөндийгөөр шөнөдөө 45-50 хэм, өдөртөө 35-40 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэс, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 33-38 хэм, өдөртөө 22-27 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгийн цас багатай газраар шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 12-17 хэм, бусад нутгаар шөнөдөө 28-33 хэм, өдөртөө 21-26 хэм, 31-нээс ихэнх нутгаар хүйтний эрч өдөртөө бага зэрэг суларч Завхан голын эх, Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 39-44 хэм, өдөртөө 30-35 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 30-35 хэм, өдөртөө 15-20 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгийн цас багатай газраар шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 3-8 хэм, бусад нутгаар шөнөдөө 24-29 хэм, өдөртөө 12-17 хэм хүйтэн байх төлөвтэй байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
622347
0 эможи

Зочин
2020-12-28 16:45
keyboard_arrow_up