М.ИБРАЙ: Төв цэвэрлэх байгууламжийн лагийг үнэргүйжүүлэх төсөл амжилттай хэрэгжсэн нь онцлох ажлуудын нэг боллоо М.ИБРАЙ: Төв цэвэрлэх байгууламжийн лагийг үнэргүйжүүлэх төсөл амжилттай хэрэгжсэн нь онцлох ажлуудын нэг боллоо
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
09 сарын 21, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

М.ИБРАЙ: Төв цэвэрлэх байгууламжийн лагийг үнэргүйжүүлэх төсөл амжилттай хэрэгжсэн нь онцлох ажлуудын нэг боллоо

2020 оны 12 сарын 31

Arslan.mn

Барилга хот байгуулалтын яам, Барилгын хөгжлийн төвөөс 2020 онд хэрэгжүүлсэн ажлуудын талаар Барилгын хөгжлийн төвийн дэд захирал М.Ибрайтай цөөн хором ярилцлаа. 

 -2020 оны дэлхийн хэмжээнд онцгой жил боллоо. Гэсэн хэдий ч Барилгын хөгжлийн төвийн хувьд өнгөрсөн оноос илүү үр дүнтэй ажилласан гэж салбарын яам болон Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас дүгнэсэн Энэ онд хэрэгжүүлсэн томоохон ажлуудаас дурдвал ?

-Барилгын хөгжлийн төвийн хамт олон 2020 оны ажлаа дүгнэж 95,6 % -ын биелэлттэйгээр  шинэ оноо угтаж байна. 2020 онд хэрэгжүүлсэн томоохон ажлуудаас дурдвал Төв цэвэрлэх байгууламжид 50 гаруй жил хуримтлагдсан лагийг үнэргүйжүүлэх төсөл дээр захиалагчийн техникийн хяналтыг хариуцаж амжилттай хэрэгжүүллээ. Энэ бол Засгийн газрын бодлого чиглэлийн үр дүн төдийгүй,  Нийслэл хотын агаар, хөрс, орчны бохирдлыг бууруулж, иргэдийн эрүүл мэндийг хамгаалсан чухал ач холбогдолтой томоохон төсөл арга хэмжээ. Тэр ч утгаараа салбарын хэмжээнд онцлох ажлуудын нэг болсон. Мөн төвлөрсөн аймаг сум суурин газруудын иргэдийн өмнө тулгамддаг гол асуудлуудын нэг цэвэрлэх байгууламжийн асуудал байдаг. Азийн хөгжлийн банкны хөрөнгө оруулалтаар найман аймагт цэвэрлэх байгууламж  шинээр байгуулах ажлыг эхлүүлж,  захиалагчийн техникийн хяналтыг хэрэгжүүлээд байна.

-Монгол Улсын Засгийн газраас цахилгаан, дулааны төлбөрийг тэглэсэнтэй холбоотойгоор орон сууцны судалгааг гаргасан байна. Энэ ажлын талаар тодруулахгүй юу?

-Засгийн газраас айл өрх, албан байгууллагуудын цахилгаан, ус , дулааны төлбөрийг тэглэсэнтэй холбоотойгоор улсын хэмжээнд ашиглалтад орсон орон сууцны мэдээллийн сан, нийслэлийн хэмжээнд ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл авсан ашиглалтад ороогүй орон сууцны мэдээллийн талаарх судалгааг хийж байна. Нийтийн аж ахуйн хэлтэс болон Сургалт, судалгаа мэдээллийн хэлтэс хамтран энэхүү судалгааг боловсруулж байгаа, одоогоор 156 төсөл арга хэмжээнд 291 орон сууцны барилга байгууламж баригдаж байна. Энэ нь нийт 27,257 айлын орон сууц ашиглалтад орно гэсэн мэдээлэл байна. 

-Барилгын хөгжлийн төвөөс барилгын салбарын норм нормативын баримт бичгийг боловсронгуй болгох ажлыг хариуцдаг. Энэ жил норм нормативын баримт, бичгийг цахимаар үнэ төлбөргүй олгож байгаа нь салбарынханд өгөөжтэй ажил болсон байх?

-Норм нормативын хэлтэс норм, нормативын баримт бичиг, стандарт боловсронгуй болгох, дагаж мөрдүүлэх  ажлыг  зохион байгуулах үндсэн чиглэлтэй ажилладаг. Өнөөдрийн байдлаар Барилгын салбарт хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа  408 норм нормативын баримт бичиг байна.  Эдгээр норм нормативын баримт бичгийг /enorm.gov.mn/ сайтаар үнэ төлбөргүй хэрэглэх боломжтой болж иргэдэд нээлттэйгээр ил тод нэг дороос авах боломж нээгдсэн. Цар тахлын нөхцөл байдлаас үүдээд салбар бүр цахим үйлчилгээ болон хэрэглээг улам  өргөжүүлж байна. Бид ч техник технологийн дэвшлийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх, цар тахлын үед иргэд аж ахуй нэгж байгууллагуудад үзүүлдэг үйлчилгээгээ тасралтгүй хэвийн явуулахыг зорьж, зарим үйл ажиллагаагаа цахим хэлбэрт шилжүүлж ажиллаа.

Тухайлбал барилгын салбарын инженер техникийн ажилтнуудыг сургах чадавхжуулах ажлын хүрээнд, мэргэшүүлэх болон чадавхжуулах сургалтын үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлж, цахим сургалтад  1298 мэргэжилтнийг хамрууллаа. Энэ нь суралцагчдын хувьд цаг хугацаа, эдийн засгийн хэмнэлттэй, төвөг чирэгдэл багатай гээд олон давуу талыг бий болгосон. Бид цаашид зохион байгуулалтыг илүү боловсронгуй болгох, чанар хүртээмжийг сайжруулах чиглэлээр тодорхой зорилтуудыг өмнөө тавин ажиллахаар төлөвлөөд байна.

-Танд баярлалаа. Ажлын амжилт хүсье

-Баярлалаа. 2021 онд Монгол Улсад орчин цагийн барилгын салбар үүсч хөгжсөний 95 жилийн ой тохионо. Энэ түүхэн жилд Барилгын хөгжлийн төвийн хамт олон ажлын амжилтаа ахиулж, улс орныхоо бүтээн байгуулалтын салбарыг хөгжүүлэх үйлст улам их хичээл зүтгэл гарган ажиллах болно.  Биднийг дэмжиж хамтран ажилладаг төрийн болон болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүд,  Инженер техникийн ажилтнууд, монголынхоо үе үеийн барилгачиддаа айлчлан ирж буй 2021 ондоо аз жаргалтай эрүүл энх байхын ерөөл дэвшүүлье.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
622384
0 эможи

Зочин
2020-12-31 10:13
БХТ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up