Тэтгэвэр, нийгмийн даатгалын дэвтэр цахимжина
2021 оны 1 сарын 03
Нийгмийн даатгалын байгууллагын үйл ажиллагаанд хэрэглэгдэх анхан шатны бүртгэлийн маягт, түүнийг нөхөх зааврыг шинэчлэн боловсруулахаар ХНХЯ, ҮСХ-ны хамтарсан ажлын хэсгийн бүрэлдэхүүн ажиллаж буй.
Маягтыг шинэчлэн баталснаар:
- Нийгмийн даатгалын дэвтрийг 2021 оноос эхлэн цахимжуулж, дэвтэрт бичилт хийж, баталгаажуулдаг механик ажлыг халж, ажил олгогчийн санхүүгийн болон нийгмийн даатгалын байцаагч, ажилтны ажлын ачааллыг бууруулах боломж бүрдэх,
- Даатгуулагч шимтгэл төлөлтийн болон бусад мэдээллээ цахимаар тухай бүр хянах боломж бүрдэх,
- Тэтгэврийн дэвтрийг 2021 оноос эхлэн олгохгүй ба тэтгэвэр авагчид тэтгэврийн мэдээллийг цахимаар хүргүүлэх, хүсвэл тогтоолтын хуудсыг хэвлэж өгөх,
- Нийгмийн даатгалын бусад үйлчилгээг цахимжуулах боломж бүрдэх юм.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
2
1
622420
3 эможи
Зочин
2021-01-03 21:32
vnen shvv zarim ni barj yadaal zarim ni xvrgej yadaal amidarch baigaa shv
Зочин
2021-01-03 21:30
xeden sayaar ni tetgewer togtoodogoo bolimoor ym adilxan l 30. 40n jil ulsadaa xudulmur xiisen
Зочин
2021-01-03 14:07
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: