Төрийн албан тушаалтны шийдвэрийг үл биелүүлэх зөрчлийн дийлэнх ХУД, БЗД болон Баян-Өлгий, Дархан-Уул аймагт үйлдэгджээ Төрийн албан тушаалтны шийдвэрийг үл биелүүлэх зөрчлийн дийлэнх ХУД, БЗД болон Баян-Өлгий, Дархан-Уул аймагт үйлдэгджээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 05, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Төрийн албан тушаалтны шийдвэрийг үл биелүүлэх зөрчлийн дийлэнх ХУД, БЗД болон Баян-Өлгий, Дархан-Уул аймагт үйлдэгджээ

2021 оны 1 сарын 05

Энэ долоо хоногт төрийн албан тушаалтны шийдвэрийг үл биелүүлэх, үйл ажиллагаанд нь саад учруулах зөрчил  нийслэлд 18, орон нутагт 11, нийт 29 бүртгэгдэж 61.1 хувиар өссөн ба дийлэнх нь Хан-Уул, Баянзүрх дүүрэгт болон Баян-Өлгий, Дархан-Уул аймагт үйлдэгджээ.

Олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах зөрчил нийслэлд, тэр тусмаа Хан-Уул, Баянзүрх, Сонгинохайрхан  дүүрэгт буураагүй байна.

Харин 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс 2021 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр хүртэлх хугацаанд улсын хэмжээнд гарсан зөрчлийн тоон мэдээг өмнөх долоо хоногтой харьцуулахад нийт 7,369 зөрчлийн хэрэг бүртгэгдэж 47.5 хувиар буурсан бол нийслэлд 54.9 хувиар, орон нутагт 27.8 хувиар тус тус буурчээ.

Зөрчлийн хэргийг шалгасан субъектээр нь ангилж үзвэл цагдаагийн байгууллага 96.99  хувийг, мэргэжлийн хяналт 0.33 хувийг, онцгой байдал 0.08 хувийг, бусад байгууллагын эрх бүхий албан тушаалтнууд 2.61 хувийг нь шалган шийдвэрлэсэн байна.

Өнгөрсөн долоо хоногт Зөрчлийн тухай хуульд зааснаар нийт 6,554  хүн шийтгүүлсэн нь 51.4 хувиар, 9 хуулийн этгээд шийтгүүлсэн нь 62.5 хувиар  буурчээ.

Дээрх хугацаанд ихэнх төрлийн зөрчлийн гаралт өмнөх долоо хоногоос буурсан үзүүлэлттэй байна. Тухайлбал, Хлгайлах зөрчил 1 дахин, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын  тухай хууль зөрчих зөрчил 54.8  хувиар, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчих зөрчил 49.4 хувиар, хүний биед халдах зөрчил 34.1 хувиар,  олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах зөрчил 30.1 хувиар буурсан нь хамгийн өндөр хувьтай байна.

Харин өмнөх долоо хоногт өсөх хандлагатай байсан Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих зөрчил 10.8 хувиар, орон сууцны оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулах зөрчил 32.1  хувиар мөн адил буурчээ.

 

Эх сурвалж: УЕПГ

 

 

Эх сурвалж: УЕПГ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
622468
0 эможи

keyboard_arrow_up