Самрын бизнесд сан байгуулж “самрах” шийдвэрийг МХАҮТ гаргажээ Самрын бизнесд сан байгуулж “самрах” шийдвэрийг МХАҮТ гаргажээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 24, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Самрын бизнесд сан байгуулж “самрах” шийдвэрийг МХАҮТ гаргажээ

2021 оны 1 сарын 07

Монголчууд алтан дээр суусан “гуйлгачид” гэж олон улсад болон дотооддоо нэрийддэг үг зүгээр ч нэг гарчихаагүй. Уу уурхайн бүхий л ордууд дээр бид 30 жил хэрүүл тэмцэл хийсэн ч өнөөг хүртэл асуудал чирсээр л буй. Үүний дээр сүүлийн жилүүдэд мах бэлтгэл, ноос, ноолуур, самар жимс гээд Монголчуудад байгаль эхээс заяасан баялаг дээрээ учраа олохгүй олон янзын хэрүүл маргаан болсоор байна. Сүүлийн өдрүүдэд олны анхааралд өртсөн нэн шинэ сэдэв бол самар бэлтгэл, түүнийг экспортод гаргах асуудал юм.

Оросын Сибирь, Монгол орчмоор л хамгийн их ургадаг хушны модны самар өөрөө дэлхийд гайхамшигтай хүнсүүдийн нэгэнд бичигддэг. Хушны модны самарт А, В1,2,6,12, D, C витамин агуулагддаг бөгөөд 100гр-ийг хэрэглэхэд хүний биеийн амин хүчлийн хэрэгцээг нөхдөг ид шид бий. Ийм л учраас Длэхий нийтээр хуш модны самрыг гайхамшиг гэдэг билээ. Манай улсын хувьд самар нь шинэ тутам бизнесийн салбар болчихоод буй. Ингэснээр 20136 оноос өөрсдөө боловсруулах, самрын тос болон бусад хүнс үйлдвэрлэх үйлдвэрүүд эхнээсээ байгуулагдаж,

Нэгэнт бий болсон самар хэмээх бизнес, амжиргаа залгуулах энэ салбарт БОАЖЯ оролцож, сум орон нутгийн захиргаанд 1кг самар тутамд иргэн 500 төгрөг, ААН 800 төгрөг өгч самар түүдэг болсон. Мөн үүнээс гадна кг тутамд 3000 төгрөгийг татварыг ААН-үүд төлдөг байна. Жил бүр 9 сарын 15-наас самар түүх зөвшөөрөлтэй хугацаа эхлэхэд иргэн 10, ААН 25 хоног самар бэлтгэх хугацаа олгодог. Иргэдэд ахуйн зориулалтаар 25кг самар түүх зөвшөөрөл олгодог ч тэр амжиргаагаа залгуулахад компаниудад худалдан борлуулдаг байна. Харин боловсруулах, хилээр гаргах ажил компаниудад үлддэг гэсэн үг. Мэдээж иргэд самар түүхдээ хуш модыг эвдэж, ой сүйтгэх, дахиж самар ургахгүй болтол модыг цачих гэх мэтийн эрсдлүүд их бий. Үүнийг цэгцлэх ажлыг эхлүүлэх нь зүйн хэрэг. Гэлээ гээд эдийн засаг элгээрээ хэвьсэн энэ цаг үед Хэнтий, Төв, Сэлэнгэ, Булган, Хөвсгөл аймгийн иргэд амжиргаа залгуулах гэж 20 оны намрыг самарч түүж, түүнийгээ борлуулж, бор ходоодоо болгосон нь нууц биш. Харин түүгээд зарах самартай тулдаа төрд дарамт учруулахгүйгээр амжиргаа залгуулсан гэж хэлж болно. Харин тэдний самрыг худалдаж авсан компаниуд холбоо байгуулан нэгдэж, экспортоор гаргах самрынхаа кг тутамд 3000 төгрөг тушааж зөвшөөрлөө авдаг юм байна. 20 оны намар өвөл бэлтгэсэн самрыг 20 оны 11 сараас эхлэн боловсруулах, илүү гарсныг хамгийн том, бас цорын ганц худалдан авагч Хятадын зах зээлрүү гаргах байсан ч энэ ажил гацаад 70 хоногийн нүүрийг үзэж байгаа аж. Асуудал юунаас үүсэв гэвэл гарал үүслийн бичигнээс үүсчээ. Өөрөөр хэлбэл “хушны модны самар Монголд ургасан” гэдэг ганц өгүүлбэрээс болж өчнөөн зуун хүний ажил, хэдэн арван компанийн худалдан авалт хийсэн самар хилээр гарч чадахгүй гацаад байна гэсэн үг. Гарал үүслийн бичгийг өгөх ёстой МХАҮТ нь самарчдаас дахин кг тутамд 3000 төгрөг нэхэж эхэлжээ.   Өөрөөр хэлбэл 6800 төгрөгийг татвар, нэмээд БНХАУ-ын хилээр гаргах зардал татвар багтана гэхээр самрыг зүгээр л үнэгүйдүүлэх, эсвэл голоос нь завших санаархал гэж харагдаж байна.

Уншигч та анзаарсан бол УОК-ын хурал дээр ч энэ асуудал анхаарал татаж, шадар сайд Я.Содбаатар самар бэлтгэх, экспортлох ААН-үүдээс хэтэрхий олон татвар татаас нэхэж, ажлыг нь гацааж байгааг дурьдсан. Гэтэл энэ бүхний цаана МХАУТ, тэр дундаа Танхимын Ерөнхийлөгч О.Амартүвшин хувийн ашиг сонирхлоор төрийн дээр дэвсэлсэн татвар бий болгож байна уу гэсэн хардлага явж байна. Бүхэл бүтэн яам нь кг тутамд 3000 төгрөгийн татаасаа аваад асуудал ногоон гэрлээр явж байтал бизнесийн байгууллагуудын эрх ашгийг хамгаалах, тэдний төрийн өмнө хүчгүйдсэн асуудалд хүч нэмэх ёстой МХАҮТ нь бизнес эрхлэгчдийнхээ эсрэг зогсож дахин 3000 төгрөг нэхэж эхэлсэн нь цаанаа л “хардлага” төрүүлж байна. Эдийн засаг ийм хэцүү үед дотоодын нэг ч гэсэн салбарын үйл ажиллагаа хэвийн явж, нэг ч гэсэн иргэн, байгууллага гадагшаа экспорт хийж юань ч бай, доллар ч бай валют оруулж ирэхийгдэмжих байтал яагаад гэнэт мөнгө хураах, тэр нь төртэй тэнцэх хэмжээний тоотой байх асуудал босч ирэв. Үүний цаана улс төр байна уу, аль эсвэл хэн нэгэн халаасаа түнтийлгэх том ашиг сонирхол агуулаад байна уу. Үүний төр, тэр дундаа БОАЖЯ, тэр ч бүү хэл Засгийн газар анхааралдаа авах ёстой бишүү. Ийм тал бүрийнх, шат шатны дарамтаас болж Монголд хөгжиж байгаа бизнес алга. Тэр дундаа бизнесийнхний эрх ашгийг хамгаалж, аль болохоор төрөөр зөв шийдвэр гаргуулах ёстой МХАҮТ нь самар түүсэн жирийн иргэд, тэдний хөдөлмөрийг үнэлж, өөрсдөө бор зүрхээрээ худалдан авалт хийж, эрсдлийг нуруундаа үүрч буй компаниудаас хуультай тэнцэх хэмжээний хууль бус 3000 төгрөг нэхээд, самраад байгааг юу гэж ойлгох вэ?

Үнэхээр самрын эргэн тойрон дахь асуудлыг цэгцлэх гээд байгаа юм бол эхлээд буруу аргаар түүж бэлдэж байгаа хүмүүсийг мэдээлэлжүүлэх, дараа нь тэдний эрх ашгийн төлөө үйлчлэх ёстой бишүү. Одоо байгаагаар 10 тонн самар тутамд МХАҮТ 30 тэрбумыг завшина. 30 тэрбумаа юунд хэрхэн зарцуулах, ямар үндэслэлээр 30 тэрбум гэсэн тоо гаргаж ирснээ тэд тайлбарлаагүй 60 гаруй хонож байна. Энэ мөнгийг ядаж 800 төгрөгөөс эхэлье гэдэг саналыг МХАҮТ огт хүлээж авахгүй, тас зөрүүдлээд элгээ тэврээд сууж байгааг самарчдын холбоо, түүнд хамааралтай компаниуд хэлж байна. Зарим хэвлэлээр ч баримт сэлттэйгээ цацагдаад эхэлээ. Тэгэхээр О.Амартүвшин ерөнхийлөгчтэй МХАҮТ-ын та бүхэн үүндээ тайлбар хийж, үнэхээр Монгол хэрэгтэй ажил хийх гээд байгаа юм бол татвар, хураамж, ажил бүх зүйлээ багаас нь эхлээд шат дараатайгаар явж болохгүй юу? Яаманд төлдөг 3000 дээр нэмээд бизнесийнхний эрх ашгийг хамгаалах ёстой та нар төртэй эн тэнцэхүйц 3000 төгрөг нэхээд самраад байхын учир юу юм бэ?  Луйвар биш л юм бол хүн хэлээрээ, мал хөлөөрөө гэдгээр компаниудаа ойлгож, нэхэж байгаа мөнгөнийхөө шатлалыг буруулах байх гэж итгэж байна.

Түмэн.мн

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
622562
1 эможи

ard
2021-01-07 15:14
зөв шдээ хайшдаа самаргүй болон татварааа бүүр их ав зүгээрл ченжүүдл байдагшдээ
keyboard_arrow_up