Ж.Эрдэнэбат, Н.Номтойбаяр нарт холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр болно Ж.Эрдэнэбат, Н.Номтойбаяр нарт холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр болно
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 24, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Ж.Эрдэнэбат, Н.Номтойбаяр нарт холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр болно

2021 оны 1 сарын 08

Arslan.mn

УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр, Ж.Эрдэнэбат нарын гомдлыг өнөөдөр /2021.01.08/-т 09.00 цагт Улсын дээд шүүх хэлэлцэхээр товложээ. Тодруулбал, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн танхимд хуралдуулахаар товлосон байна.

Н.Номтойбаярт Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаатай хасаж таван жил таван сар хорих ял оноосон. 

Харин Ж.Эрдэнэбатад өнгөрсөн оны 7 дугаар сард Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс нийтийн албанд томилогдох эрхийг зургаан жилээр хасаж, зургаан жил хорих ял оногдуулсан бөгөөд  Давж заалдах шатны шүүх тэдэнд оногдуулсан ялыг хэвээр үлдээсэн.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
622588
0 эможи

Зочин
2021-01-08 17:33
keyboard_arrow_up