IV улирлын НӨАТ-ын баримтаа бүртгүүлэх хугацаа өнөөдөр дуусна IV улирлын НӨАТ-ын баримтаа бүртгүүлэх хугацаа өнөөдөр дуусна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 24, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

IV улирлын НӨАТ-ын баримтаа бүртгүүлэх хугацаа өнөөдөр дуусна

2021 оны 1 сарын 08

Arslan.mn

Татварын ерөнхий газраас 2020 оны НӨАТ-ын IV улирлын буцаан олголт авах иргэдийг энэ сарын 8-ны 23.59 цагаас өмнө баримтуудаа бүртгүүлэхийг анхааруулав.

Тодруулбал, иргэд өнгөрсөн оны 10 дугаар сарын 1-нээс 12 дугаар сарын 31-ны худалдан авалтын баримтаа бүртгүүлэх юм. Энэ сарын 8-ны 23.59 цагаас өмнө баримтаа бүртгүүлээгүй тохиолдолд буцаан олголт авах боломжгүй.

Нэмэгдсэн өртгийн албан татвар (НӨАТ)-ын буцаан олголтыг өнгөрсөн оноос эхлэн улирал бүрд олгодог болсон. Ингэхдээ дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг дараа оны нэгдүгээр сард багтаан иргэдийн бүртгэлтэй дансанд нь шилжүүлэхээр хуульчилсан юм. Өнгөрсөн оны нэгдүгээр улиралд 869 мянган иргэн 35.8 тэрбум,  хоёрдугаар улиралд 38.2 тэрбум төгрөгийг 901.6 мянган иргэнд, III улиралд 993,469 иргэнд 43.4 тэрбум төгрөгийг тус тус олгожээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
622590
0 эможи

Зочин
2021-01-08 22:55
7nii oroinoos exleed bvrtgexgvi baisan deer ni xuwi bagasaad bna ydaj 5 xuwi bolgooch ee
Зочин
2021-01-08 17:33
keyboard_arrow_up