Ачааны машиндаа 6 нэр төрлийн 69 хайрцаг бүхий эмийг нууж, хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завджээ Ачааны машиндаа 6 нэр төрлийн 69 хайрцаг бүхий эмийг нууж, хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завджээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
09 сарын 21, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Ачааны машиндаа 6 нэр төрлийн 69 хайрцаг бүхий эмийг нууж, хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завджээ

2021 оны 1 сарын 08

Arslan.mn

Ачааны машиндаа зургаан нэр төрлийн эм, эмнэлгийн хэрэгслийг нууж, улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүлжээ. 

Тодруулбал, Замын-Үүд дэх гаалийн хяналтын бүсээр 2020 оны арванхоёрдугаар сарын 29-ний өдөр Монгол Улсын иргэн “Ж”-ын жолоодож явсан ачааны машинд ачигдсан бараанд гаалийн хяналт шалгалт хийжээ. Хяналт шалгалтаар зургаан нэр төрлийн нийт 69 хайрцаг бүхий эм, эмнэлгийн хэрэгслийг нууж, улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүлсэн байна. 

Эм, эмнэлгийн хэрэгсэл нь тарифын бус хязгаарлалттай бараа бөгөөд тусгай зөвшөөрөлгүй хуулийн этгээд, иргэн импортлохыг хориглодог юм.

Arslan.mn

Эх сурвалж: Гаалийн ерөнхий газар 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
622614
0 эможи

Зочин
2021-01-08 17:35
Гаалийн ерөнхий газар
keyboard_arrow_up