Үйл ажиллагаа нь нээгдэх ААН-үүдийн анхааралд! Үйл ажиллагаа нь нээгдэх ААН-үүдийн анхааралд!
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 25, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Үйл ажиллагаа нь нээгдэх ААН-үүдийн анхааралд!

2021 оны 1 сарын 10

ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN

Засгийн газраас гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэргийг бууруулснаар ирэх даваа гарагаас зарим үйлчилгээний байгууллагын үйл ажиллагааг нээхээр болсон.

Үүнтэй холбоотойгоор үйл ажиллагаагаа эхлүүлж байгаа байгууллагуудад эрүүл ахуй, халдвар хамгааллын дэглэмийг сахин мөрдөж, хүнсний аюулгүй байдлыг хангаж ажиллах зөвлөмжийг хүргэж байна. Үүнд: 

Ажилтан, албан хаагчдын ажиллах орчин нөхцөлийг сайжруулах, анхаарал халамж тавих, дархлааг дэмжих нь Коронавируст халдварт өртөх эрсдэлийг бууруулна. Ковид-19-ын халдвараас сэргийлэхийн тулд амьдарлын шинэ хэв маягийг хүн бүр хэвшүүлэх шаардлагатай. Үүнд:

Аж ахуйн нэгж, байгууллагад:

• Албан хаагчдын биеийн халууныг өглөө бүр үзэж, өвчний шинж тэмдэг илэрвэл гэрт нь буцаах

• Амны хаалттай хүнд үйлчлэх

• Спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгч байрлуулах

• 1,5-2 метрийн зайн тэмдэглэгээ хийх

• Өрөө тасалгаанд 2 цаг тутамд агаар сэлгэлт хийх

• 1 хүнд 4 м2-аас доошгүй талбай ногдохоор өрөө тасалгаа, ажлын байранд зохицуулалт хийх

• Албан хаагчдын 3/2-ыг цахимаар гэрээсээ ажиллуулах

• Албан хаагчдыг 3-4 ээлжээр ажиллуулан халдварын эрсдэлээс сэргийлэх

• Албан хаагчдыг богиносгосон цагаар ажиллуулах

• Үйлчилгээг цахимжуулан хүний бөөгнөрөл үүсгэхгүй байх

• Санал хүсэлт, өргөдлийг утсаар болон цахимаар авах

• Хурал, уулзалтыг цахимаар хийх

• Цахилгаан шатны товчлуур, явган болон урсдаг шат, хаалганы бариул, зэргийг ахуйн хэрэглээний цэвэрлэгээний бодис эсвэл 1 литр усанд 15 мл белизна хийж арчиж халдваргүйжүүлэх

• Ажлын байрны дарамт, стресс үүсгэхгүй, дасгал хөдөлгөөн хийх

• Урьдчилан сэргийлэх зөвлөмжийг албан тасалгаанд ил тод байрлуулах

• Ариун цэврийн өрөөнд саван, гар халдваргүйжүүлэгч, гарын цаас байлгах

• Ариун цэврийн өрөөнд чийгтэй цэвэрлэгээг тогтмол хийх

• 14 хоногт 1 удаа халдваргүйжүүлэлтийг мэргэжлийн байгууллагаар хийлгэх

Ажилчин, албан хаагчдад:

• Дотоод, гадаад орчинд амны хаалт зүүх

• Гараа сайтар савандаж угаах

• Гараа нүд, ам, хамартаа хүргэхгүй байх

• Хувийн эд зүйлсээ бусадтай солихгүй байх

• Алсын зайнаас мэндчлэх

• Хүнтэй 1,5-2 метрийн зайнаас харилцах

• Компьютер, ширээ сандал зэргийг ахуйн хэрэглээний цэвэрлэгээний бодис эсвэл 1 литр усанд 15 мл белизна хийж арчиж халдваргүйжүүлэх

• Бээлий өмсөх

• Халуун бүлээн шингэн ойр ойрхон уух, тагтай аяга хэрэглэх

• Давс, нимбэг, содтай бүлээн усаар ам, хоолойг зайлах

• 1-5 давхарт цахилгаан шат ашиглахгүй байх

• Аль болох бэлэн мөнгөтэй харьцахгүй байх

• Шүлсээ ил задгай хаяхгүй байх

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
622639
0 эможи

Зочин
2021-01-10 17:04
keyboard_arrow_up