Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд гэр бүлээрээ салхилах маршрут гаргана
2021 оны 1 сарын 10
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн үйл ажиллагааг ирэх даваа гаригт буюу нэгдүгээр сарын 11-ны өдөр нээнэ гэдгийг өчигдөр /2021.01.09/ нийслэлийн Онцгой комисс мэдээлэл хийх үеэрЗасаг даргын орлогч Ж.Сандагсүрэн мэдээлсэн.
Ингэхдээ Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд байрладаг үйчилгээний байгууллагууд ажиллахгүй, иргэд зөвхөн гэр бүлээрээ агаарт гарах нөхцөлийг бүрдүүлэх гэнэ. Мөн салхинд гарах иргэдийн бөөгнөрөл үүсгэхгүйн тулд холбогдох мэргэжлийн байгууллагуудын хяналт дор тодорхой маршрутыг нээнэ. Гэхдээ хамт олноороо биш зөвхөн гэр бүлээрээ, хэт олон хүний бөөгнөрүүлэхгүйгээр хяналт тавин ажиллахыг албаныхан сануулсан юм.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
622643
0 эможи
Зочин
2021-01-10 17:04
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: