Авлигатай тэмцэх газарт 2020 онд авлигын 314 хэрэг бүртгэгджээ
2021 оны 1 сарын 11
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст 2020 онд 360 хэрэг бүртгэгдсэний 314 (87.2%) нь авлигын гэмт хэрэг байна.
Бүртгэгдсэн 314 авлигын хэргийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлгийн 176 зүйлээр зүйлчлэхэд
- 219 (63.8%) нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах,
- 67 (19.5%) нь хахууль авах,
- 40 (11.7%) нь хахууль өгөх,
- 7 (2.0%) нь үндэслэлгүйгээр хөрөнгөжих,
- 7 (2.0%) нь төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах,
- 3 (0.9%) нь хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах гэмт хэрэг байна гэж Үндэсний Статистикийн Хорооноос мэдээллээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
622676
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: