Шинэ оны эхний өдрүүдэд зөрчлийн гаралт ДАХИН өсжээ Шинэ оны эхний өдрүүдэд зөрчлийн гаралт ДАХИН өсжээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 25, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Шинэ оны эхний өдрүүдэд зөрчлийн гаралт ДАХИН өсжээ

2021 оны 1 сарын 12

Arslan.mn

Өнгөрсөн оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс  1 дүгээр сарын 08-ны өдөр хүртэлх хугацаанд улсын хэмжээнд гарсан зөрчлийн тоон мэдээг өмнөх долоо хоногтой ЭНД харьцуулахад нийт 10509 зөрчлийн хэрэг бүртгэгдэж 42,6  хувиар өссөн бол Нийслэлд 5,3 хувиар буурч, орон нутагт 1,2 дахин өссөн дүнтэй байна. Мөн 9820 хүн Зөрчлийн тухай хуульд зааснаар шийтгүүлсэн нь 49,8 хувиар, 18 хуулийн этгээд шийтгүүлсэн нь 1 дахин  өсжээ.

Зөрчлийн хэргийг шалгасан субъектээр нь ангилж үзвэл цагдаагийн байгууллага 97,33  хувийг, мэргэжлийн хяналт 0,42 хувийг, онцгой байдал 0,16 хувийг, бусад байгууллагын эрх бүхий албан тушаалтнууд 2,08 хувийг нь шалган шийдвэрлэсэн байна.

Дээрх хугацаанд ихэнх төрлийн зөрчлийн гаралт өмнөх долоо хоногоос өссөн үзүүлэлттэй байна. Тухайлбал, Хүүхдийн эрхийг зөрчих зөрчил 86,6 хувиар, Гамшгаас хамгаалах тухай хууль зөрчих зөрчил 63,2 хувиар,  Замын хөдөлгөөний аюулгүй байдлын  тухай хууль зөрчих зөрчил 58,4  хувиар, Танхайрах зөрчил 58,1 хувиар, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих 47,7 хувиар, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчих зөрчил 24,4 хувиар, хулгайлах зөрчил 9,1 хувиар, хүний биед халдах зөрчил 2,9 хувиар тус тус өссөн нь хамгийн өндөр хувьтай байна.

 Харин олон нийтийн газарт зүй бусаар  биеэ авч явах зөрчил 37,6 хувиар, оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулах зөрчил 30,5 хувиар тус тус буурчээ.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих зөрчил Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт, орон нутгаас Хөвсгөл аймагт хамгийн их үйлдэгдсэн бол Хүүхдийн эрх зөрчих нийт зөрчлийн  59,5 хувь нь Баянзүрх дүүрэгт гарсан байна.

Эх сурвалж: УЕПГ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
622691
0 эможи

УЕПГ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up