Б.Ууганбаяр: Энэ сарын 10-ны өдөр энхийг сахиулагч 119 цэргийн албан хаагч эх орондоо ирсэн Б.Ууганбаяр: Энэ сарын 10-ны өдөр энхийг сахиулагч 119 цэргийн албан хаагч эх орондоо ирсэн
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
09 сарын 21, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Б.Ууганбаяр: Энэ сарын 10-ны өдөр энхийг сахиулагч 119 цэргийн албан хаагч эх орондоо ирсэн

2021 оны 1 сарын 12

ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN

УОК-ын Шуурхай штабын дарга Б.Ууганбаяр: 

"Улсын хэмжээнд 31 тусгаарлах байранд 1,602 иргэн байна. Улаанбаатар хотод 27 тусгаарлах байранд 1,524 иргэн байгаа бол орон нутагт дөрвөн тусгаарлах байранд 45 иргэн тусгаарлан ажиглагдаж байгаа.

Сүүлийн 24 цагийн байдлаар 33 иргэнийг нэмж тусгаарласан бөгөөд дотоод шилжих хөдөлгөөн хийж 53 иргэнийг шилжүүлэн тусгаарласан.

2020 оны арваннэгдүгээр сарын 11-нээс хойш өнөөдрийг хүртэл хугацаанд 5,011 иргэнийг гэрийн ажиглалтад шилжүүлсэн. Сүүлийн 72 цагийн байдлаар 342 иргэнийг гэрийн ажиглалтад шилжүүллээ.

ХӨСҮТ-д эмчлэгдээд эдгэрсэн иргэдийг “Эх нярайн эмэгтэйчүүдийн төв-2” руу шилжүүлж 7 болон түүнээс дээш хугацаагаар ажиглалтад байлгаад гэрийн ажиглалтад шилжүүлж байгаа. “Эх нярайн эмэгтэйчүүдийн төв-2”-оос гарч байгаа иргэдийг зохион байгуулалттайгаар гэрт нь хүргэх ажлыг зохион байгуулж байна. 

Гадаад улсад энхийг сахиулах ажиллагаанд оролцсон 119 цэргийн алба хаагч энэ сарын 10-ны өдөр эх орондоо ирсэн. Энхийг сахиулагчдыг Бага баян энхийн төлөө цогцолборт тусгаарлаж байгаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
622700
0 эможи

keyboard_arrow_up