С.Дэмбэрэл: Хөвсгөлд одоог хүртэл газар хөдөлсөөр байна, 100 орчим удаагийн давтамж мэдрэгдээд байна С.Дэмбэрэл: Хөвсгөлд одоог хүртэл газар хөдөлсөөр байна, 100 орчим удаагийн давтамж мэдрэгдээд байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 25, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

С.Дэмбэрэл: Хөвсгөлд одоог хүртэл газар хөдөлсөөр байна, 100 орчим удаагийн давтамж мэдрэгдээд байна

2021 оны 1 сарын 12

ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN

Газар хөдлөлтийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна

2021 оны нэгдүгээр сарын 12-нд өглөө 05:32 минут 58 секундэд Ханх сумаас 27 км-ын зайд 6.5 магнитудын хүчтэй газар хөдөлсөн. Одоо ч давтан хөдлөлт болсоор байна. Хамгийн сүүлийн мэдээгээр 100 гаруй удаа давтан хөдлөлт болсон.  Үндсэн хөдлөлт нь 6.5 бөгөөд давтан хөдлөлт нь магнитуд нь харьцангуй бага. Гэхдээ магнитуд нь 5 хүрсэн хөдлөлт дөрвөн удаа, магнитуд нь 4 хүрсэн хөдлөлт 10 удаа бүртгэгдээд байна.

Газар хөдлөлтийн голомтод 7-8 баллын чичирхийлэл үүсгэсэн

14 удаа 4 магнитутын хүчтэй газар хөдлөлт болоод байна. Тухайн газар нутагт 6,5 магнитутын хүчтэй газар хөдлөлт болсон. Газар хөдлөлтийн голомтонд 8 хүртэлх магнитутын хүчтэй газар хөдлөлт болсон. Газар хөдлөлт нь Улаанбаатар хотод мэдрэгдсэн бөгөөд нийслэлд хэдэн магнитутын газар хөдлөлт болсныг судалж байна. 

Хүчтэй газар хөдлөлт болсны дараа миний цахим шууданд 10 минутын дараа мэдээлэл нь ирсэн. Хүчтэй газар хөдлөлтийг урьдчилан мэдэх боломжгүй. Улаанбаатар хотын эргэн тойронд оршдог гурван голомтод анхааруулах системийг байршуулсан. 2020 онд ОБЕГ-тай хамтран системийн ажиллагааг шалгасан бөгөөд систем хэвийн ажиллаж байгаа. Өнөөдрийн хувьд тус систем дугарах түвшинд газар хөдлөлт болоогүй учраас систем дугараагүй. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
2
yay an post
sad an post
ouch an post
3
confuse an post
angry an post
622701
6 эможи

keyboard_arrow_up