Ж.Эрдэнэбатын шүүх хурал баасан гаригт болно
2021 оны 1 сарын 12
УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатыг шүүх хурал ирэх баасан гаригт буюу энэ сарын 15-нд болно.
Албан тушаалаа урвуулан ашигласан үндэслэлээр зургаан жилийн хорих ял оноож, төрийн албанд ажиллах эрхийг мөн зургаан жилээр хассан шийдвэрийг анхан шатны шүүхээс өнгөрсөн оны долдугаар сарын 6-нд гаргасан юм.
Энэхүү шийдвэрийг давж заалдах шатны шүүх мөн оны есдүгээр сарын 15-нд хэлэлцээд хэвээр үлдээсэн. Хяналтын шатны буюу эцсийн шатны шүүх хурал нэгдүгээр сарын 8-нд болсон ч шүүгдэгч Д.Түвшинжаргалын өмгөөлөгч Б.Мөнхбат нь эрүүл мэндийн шалтгаанаар шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт ирүүлснийг хүлээн авч шүүх хуралдааныг 15-ны өдөр хүртэл хойшлуулахаар шийдвэрлэсэн билээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
622708
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: