Нарс модыг зөвшөөрөлгүй бэлтгэн, тээвэрлэж явсныг илрүүлжээ Нарс модыг зөвшөөрөлгүй бэлтгэн, тээвэрлэж явсныг илрүүлжээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 25, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Нарс модыг зөвшөөрөлгүй бэлтгэн, тээвэрлэж явсныг илрүүлжээ

2021 оны 1 сарын 13

Arslan.mn

Хөвсгөлийн Улсын тусгай хамгаалалтай газрын Онцгой бүс Чандмань Өндөр сумын Доншиг гэх газраас хууль бусаар мод бэлтгэсэн, мөн Өвөрхангай аймагийн Бат-Өлзий сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрээс хууль бусаар нарс модыг зохих зөвшөөрөлгүйгээр бэлтгэн, тээвэрлэж явсан хэргийг шалгаж байна гэж Экологийн цагдаагийн албанаас мэдээллээ.

Arslan.mn

Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйл. Хууль бусаар мод бэлтгэх
1.Зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод, модон материалыг бэлтгэсэн, тээвэрлэсэн, худалдсан, худалдан авсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.
2.Энэ гэмт хэргийг:
2.1.байнга тогтвортой;
2.2.бүлэглэж;
2.3.улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд;
2.4.төрийн албан хаагч үйлдсэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
3.Энэ гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн бол хуулийн этгээдийг тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах эрх хасаж хорин мянган нэгжээс нэг зуун хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэнэ гэж заасан.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
622721
1 эможи

ЭЦА
ЦЕГ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up