Н.БАТЖИЛМАА: Сургууль, цэцэрлэгийн заалыг хоргодох байрны зориулалттайгаар ашиглах төлөвлөлтийн норматив баримт бичгийг боловсруулж байна Н.БАТЖИЛМАА: Сургууль, цэцэрлэгийн заалыг хоргодох байрны зориулалттайгаар ашиглах төлөвлөлтийн норматив баримт бичгийг боловсруулж байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 25, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Н.БАТЖИЛМАА: Сургууль, цэцэрлэгийн заалыг хоргодох байрны зориулалттайгаар ашиглах төлөвлөлтийн норматив баримт бичгийг боловсруулж байна

2021 оны 1 сарын 13

Хөвсгөл аймагт өчигдөр хүчтэй газар хөдлөлт болж, чичирхийлэл нь   Булган, Орхон, Сэлэнгэ, Хөвсгөл аймаг, нийслэлийн оршин суугчдад хүчтэй мэдрэгдсэн. Тэгвэл цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор Газар хөдлөлтийн норм, нормативын баримт бичгийн талаар Барилгын хөгжлийн төвийн Норм, нормативын хэлтсийн ахлах мэргэжилтэн Н.Батжилмаагаас тодрууллаа.

-Газар хөдлөлтийн Норм, нормативын хэчнээн төрлийн баримт бичиг байдаг вэ?

-Монгол Улсын барилгын салбарт нийт 400 гаруй барилга байгууламжийн норм, нормативын баримт бичиг өнөөдрийн байдлаар хүчин төгөлдөр мөрдөгдөж байна. Үүнээс газар хөдлөлтийн 12 баримт бичиг байна. Жишээ болгож дурьдвал "Газар хөдлөлтийн бүс нутагт барилга төлөвлөх барилгын норм ба дүрэм” /БНбД 22.01.01*/2006/2013/,  мөн "Газар хөдлөлийн бичил мужлалын зураг ашиглах норм, дүрэм” /БНбД 22-04-16/  "Авто зам, гүүр, инженерийн хангамжийн сүлжээнд газар хөдлөлтийн эрсдэлийг үнэлэх аргачлал” /БД 22-104-18/ барилгын дүрэм, зэрэг баримт  бичиг мөрдөгдөж байна.

-Газар хөдлөлттэй холбоотой ойрын хугацаанд төлөвлөж байгаа норм дүрэм бий юу?

-Монгол Улсын нутаг дэвсгэрт баригдаж байгаа инженерийн хийцтэй барилга байгууламжийн инженер хайгуулын судалгааны ажил гүйцэтгэх, газар хөдлөлтийн үйлчлэлд тооцож зураг төслийг төлөвлөх, барьж байгуулах, газар хөдлөлтийн дараа зөвхөн барилгаар тогтохгүй авто зам, инженерийн хангамжийн сүлжээ зэрэг дэд бүтцийн байгууламжийн газар хөдлөлтийг тэсвэрлэх чадварыг үнэлэх, паспортжуулах болон ашиглалтын үеийн бүхий л үйл явц нь барилга байгууламжийн норм, нормативын баримт бичгийн шаардлагыг хангасан байхаар зохицуулагддаг. 

Цаашид болзошгүй байгалийн хүчин зүйлийг бодолцон ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн барилгын спорт болон урлагийн заалыг хоргодох байрны  зориулалттайгаар ашиглах төлөвлөлтийн норматив баримт бичгийг шинээр боловсруулж байна.  

ГАЗАР ХӨДЛӨЛТИЙН НОРМ, НОРМАТИВЫН БАРИМТ БИЧИГ
  1.  "Газар хөдлөлтийн бүс нутагт барилга төлөвлөх барилгын норм ба дүрэм” /БНбД 22.01.01*/2006/2013/,
  2.  "Газар хөдлөлийн бичил мужлалын зураг ашиглах норм, дүрэм” /БНбД 22-04-16/
  3.  "Барилга байгууламж, нутаг дэвсгэрийн геологийн аюултай үзэгдлийн инженерийн хамгаалалт” /БД 22-102-18/ барилгын дүрэм,
  4.  "Газар хөдлөлтийн дараа барилгын аюулгүй байдлыг үнэлэх заавар” /БД 22-103-18/ барилгын дүрэм,
  5.  "Авто зам, гүүр, инженерийн хангамжийн сүлжээнд газар хөдлөлтийн эрсдэлийг үнэлэх аргачлал” /БД 22-104-18/ барилгын дүрэм,
  6. "Өрөгт бүтээцтэй барилгын газар хөдлөлтийн тэсвэрлэлтийг үнэлэх болон хүчитгэх аргачлал” /БД 22-105-18/ барилгын дүрэм,
  7. "Цутгамал төмөр бетон бүтээцтэй барилгын газар хөдлөлт тэсвэрлэлтийг үнэлэх болон хүчитгэх аргачлал” /БД 22-106-18/ барилгын дүрэм,
  8. "Том хавтгаалжин угсармал бүтээцтэй барилгын газар хөдлөлт тэсвэрлэлтийг үнэлэх болон хүчитгэх аргачлал” //БД 22-107-18/ барилгын дүрэм,
  9. "Хуучин барилгын газар хөдлөлтийг тэсвэрлэх чадварыг үнэлэх заавар” /БД 31-102-00/ барилгын дүрэм,
  10. "Газар хөдлөлтийн бүсэд барьсан барилгын паспортжуулалтын аргачилсан заавар” /БД 31-103-00/ барилгын дүрэм.
  11. "Тоосгон барилгыг газар хөдлөлтийн үйлчлэлд тооцох заавар” /БД 31-105-03/
  12. "Газар хөдлөлтийн бүсэд баригдах дулаалгатай тоосгон барилгын ханын хийц, хэсэглэлийн альбом” зэрэг баримт бичиг хүчин төгөлдөр мөрдөгдөж байна.
Эх сурвалж: SAIHAN.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
622733
0 эможи

keyboard_arrow_up