УИХ-ын гишүүн асан С.Баярцогтын 4 тэрбум төгрөгийн үл хөдлөх эд хөрөнгийг хураана
2021 оны 1 сарын 13
Улсын ерөнхий прокурорын газраас мэдээлэл хийлээ.
Нийслэлийн прокурорын газрын Ерөнхий прокурорын орлогч Ц.Насанбат " Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого, түүнийг хураасан үйл ажиллагааын талаар хэлэхэд 2020 онд Нийслэлийн прокурорын газраас хяналт тавьж шүүхээр шийдүүлсэн 48 хэрэгт 21 тэрбум 586 сая төгрөгийн хууль бус орлогыг хурааж, улсын орлого болгох шүүхийн шийдвэр гарсан. Тухайлбал, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, мөнгө угаасан, үндэслэлгүй хөрөнгөжсөн гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүн асан С.Баярцогтоос нийт 4 тэрбум 10 сая төгрөгийн үнэлгээтэй гурван үл хөдлөх эд хөрөнгийг хурааж, улсын орлого болгохоор шүүхээр шийдвэрлүүлжээ" гэлээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
2
622738
2 эможи
Иргэн
2021-01-13 18:13
Шүүх та нар Монголын ард түмнийг бүү хуур.америкт бгаа хаус яаж хурааж авах вэ.энэ бол мөрөөдөл шүү монголчуудаа.
Солонго
2021-01-13 16:56
Наад хулгайчдын хөрөнгийг хуу хаман хураах хэрэгтэй
Иргэн
2021-01-13 16:41
Сайханбилэг Баярцогт Баяр нар Оюу толгойг юу болгосныг үнэн зөвөөр нь ойлгохыг оролдоё.Оюутолгойн ашгийг энэ хүмүүс ашиггүй гэрээ хийж авилга аваад монголыг дааж давахгүй их өрөнд оруулах замаар хүртэж байна даа.
Иргэн
2021-01-13 13:46
Ашгүй дээ
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: