Засгийн газраас 755.7 мянган хэрэглэгчийн цэвэр, бохир усны төлбөрийг хариуцаж байна Засгийн газраас 755.7 мянган хэрэглэгчийн цэвэр, бохир усны төлбөрийг хариуцаж байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 25, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Засгийн газраас 755.7 мянган хэрэглэгчийн цэвэр, бохир усны төлбөрийг хариуцаж байна

2021 оны 1 сарын 14

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 12-р сарын 13-ны өдрийн 211 тоот тогтоолоор айл өрхийн болон зарим үйлдвэр, аж ахуйн нэгж, байгууллагын цэвэр, бохир усны үйлчилгээний төлбөрийг төрөөс хариуцах шийдвэр гаргасан. Уг шийдвэртэ холбоотойгоор өнөөдөр Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн дарга Ж.Батсуурь, Барилга, хот байгуулалтын яамны Нийтийн аж ахуй, инженерийн дэд бүтцийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Г.Цогтсайхан нар мэдээлэл хийлээ. 

Засгийн газрын шийдвэрээр 2020 оны 12-р сарын сарын 01-ний өдрөөс 2021 оны 07-р сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд цэвэр, бохир усны үйлчилгээний төлбөрийг төрөөс хариуцан төлөхөөр болсон. 2020 оны хэрэглэгчдийн судалгаагаар хот, суурин газрын ус хангамжийн үйлчилгээнд нийт 755.7 мянган хэрэглэгч хамрагдаж байгаагаас 728.1 мянга нь айл өрх, 27.8 мянга нь аж ахуйн нэгж байгууллага байгаа юм. Эдгээрээс 341.1 мянга  нь хот суурин газрын орон сууцны айл өрх байгаа бол 387.02 мянга нь гэр хороолол, сумын төв, суурин газрын айл өрх байна.

Аж ахуйн үйл ажиллагааны хувьд нийт 24.2 мянган аж ахуйн нэгж, байгууллагын цэвэр, бохир усны төлбөрийг төрөөс хариуцаж байна. Гэхдээ энэ нь бодит байдал дээр 70 гаруй мянган аж ахуйн нэгж, байгууллага тус хөнгөлөлтөд хамрагдаж байгаа гэсэн үг юм.

Төрөөс хариуцах төлбөрт цэвэр, бохир усны төлбөр, усны суурь тариф /хураамж/, гэр хорооллын ус түгээх байрнаас борлуулах болон зөөврөөр хүргэх усны төлбөр, тусгай зөвшөөрөлтэйгөөр зориулалтын тээврийн хэрэгслээр бохир ус татан зайлуулах төлбөрүүд хамаарч байна. Харин 2020 оны 12-р сарын 01-ний өдрөөс өмнө хэрэглэсэн цэвэр, бохир усны төлбөрөө буюу хуримтлагдсан өр төлбөрөө хэрэглэгч өөрөө хариуцан төлөхөөр байна.

Хэрэглэгчдийн зүгээс усны тоолуурын заалтыг орон сууцны контортоо цаг хугацаанд нь өгснөөр төрөөс хариуцах цэвэр, бохир усны үйлчилгээний төлбөр, тооцоог цаг тухайд нь хийхэд дэмжлэг болох юм.

Усны төлбөрийн бичилт, тоолуурын заалт зэрэгтэй холбоотой зөрчил, дутагдал гарсан тохиолдолд Зохицуулах зөвлөлийн 7014-7448 дугаарт хандаж, гомдол мэдээллээ шалгуулах боломжтой.

Дашрамд дурьдахад цэвэр, бохир усны төлбөрийг төрөөс хариуцах болсонтой холбогдуулан 2020 оны 12-р сарын 18-ны өдөр Барилга, хот байгуулалтын сайдын тушаалаар Цэвэр, бохир усны хэрэглээг зохицуулах түр журам болон Төрөөс хариуцах цэвэр, бохир усны төлбөр тооцоог зохицуулах түр журмыг баталсан. Энэхүү журамд хангагч байгууллага нь шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн техникийн хүчин чадал, даралтын түвшин, хэрэглээний өөрчлөлтөд 24 цагийн турш хяналт тавьж, холбогдох техник зохион байгуулалтын арга хэмжээг авч, тасралтгүй найдвартай ажиллана гэж заасан бөгөөд ачаалал зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрсэн тохиолдолд нийтийн эрх ашиг, аюулгүй байдлын үүднээс хэрэглэгчийн ус хангамжийг хязгаарлах арга хэмжээ авч болно гэж тусгасан байдаг.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
622778
0 эможи

keyboard_arrow_up