СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өнөөдөр өглөө гарсан зам тээврийн ослын улмаас нэг хүн амиа алджээ
2021 оны 1 сарын 15
Нийслэлийн Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Таван богдын урд замд Зам тээврийн осол болж нэг хүн бэртэж, нэг хүн амиа алджээ.
Тодруулбал, тус дүүргийн Онцгой байдлын газар автомашины төмөр хийцэд хүн хавчуулагдсан байна гэсэн дуудлагыг өнөөдөр буюу 01.15-ны өдрийн 06:13 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах анги-105-ын алба хаагчид 1.5 км замыг туулан 06:16 цагт очиж Приус-20 загварын суудлын автомашин нь замын хажуу талын гэрлийн шон мөргөж Сонгинохайрхан дүүргийн иргэн 38 настай, эрэгтэй Б-гийн зүүн талын хөлний хэсэг хавчуулагдсан байсан бол 33 настай, эмэгтэй автомашины төмөр хийцэд хавчуулагдаж нас барсан байжээ.
Эх сурвалж: ОБЕГ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
2
622788
2 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: