Яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн АВЛИГЫН ГЭМТ ХЭРЭГ 1,2 дахин ӨСЧЭЭ Яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн АВЛИГЫН ГЭМТ ХЭРЭГ 1,2 дахин ӨСЧЭЭ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 25, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн АВЛИГЫН ГЭМТ ХЭРЭГ 1,2 дахин ӨСЧЭЭ

2021 оны 1 сарын 15

Arslan.mn

Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд тавих хяналтын ажлын зарим тоон үзүүлэлтийг УЕПГ-аас танилцуулжээ.  

2020 онд гэмт хэргийн талаарх 68612 гомдол мэдээлэлд хяналт тавьж ажилласан нь  өнгөрсөн оноос 6265-р буюу 8,4 хувиар буурчээ.

Нийт 68612 гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийн 35213 буюу 51,3 хувьд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж, 26705 буюу 38,9 хувьд нь хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 4700 буюу 6.9 хувьд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж  шалгасан байна. 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийн 73.3 хувь нь Нийслэлд, 26,7 хувь нь орон нутагт бүртгэгдсэн байна.

  • Хяналт тавьсан хэрэг бүртгэлт явуулсан хэрэг 17,4 хувиар буурч, эцэслэн шийдвэрлэлт 11,1 хувиар өсөв.

Хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулсан 69582 хэрэгт хяналт тавьснаас 13596 буюу 19,5 хувьд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, 30995 буюу 44,5 хувийг хааж, нийт хэргийн 64.1 хувийг эцэслэн шийдвэрлэсэн. Хэрэг бүртгэлт явуулсан хэргийн тоо өмнөх оноос 14668-р буюу 17.4 хувиар буурсан, эцэслэн шийдвэрлэлт 11.1 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

  • Хяналт тавьсан мөрдөн байцаалт явуулсан хэрэг 1,8 хувиар буурч, шүүхэд шилжүүлсэн хэрэг 3,2 хувиар өссөн байна.

Мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан 21041 хэргээс 14327 буюу 68,1 хувьд яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж, 549 буюу 2,6 хувийг хэрэгсэхгүй болгож, 113 буюу 0,5 хувийг түдгэлзүүлж, нийт 70,7 хувийг эцэслэн шийдвэрлэжээ.

Өмнөх онтой харьцуулахад мөрдөн байцаалт явуулсан хэргийн тоо 395-р буюу 1,8 хувиар буурч, шүүхэд шилжүүлсэн хэрэг 3,2 хувиар өссөн байна.

  • Хялбаршуулсан журмаар шүүхэд шилжүүлсэн хэрэг 2,1 хувиар буурч, ердийн журмаар шүүхэд шилжүүлсэн хэрэг 6,6 хувиар өсжээ.

Шүүхэд шилжүүлсэн нийт 14327 хэргийн 35,7 хувь буюу 5115 хэргийг хялбаршуулсан журмаар, 64,3 хувь буюу 9212 хэргийг ердийн журмаар шилжүүлжээ.

Хялбаршуулсан журмаар шүүхэд шилжүүлсэн хэрэг өмнөх оноос 110-р буюу 2,1 хувиар буурч, ердийн журмаар шүүхэд шилжүүлсэн хэрэг 569-р буюу 6,6 хувиар өссөн байна.

  • Гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирол нөхөн төлөлт 11,1 дахин, хор уршгийг арилгуулсан байдал 8,3 дахин өслөө.

Зөрчигдсөн эрхийг хамгаалах, хохирол нөхөн төлүүлэх, торгох болон эд хөрөнгө хураах ялын биелэлтийг хангуулах зорилгоор мөрдөн шалгах ажиллагааны явцад 6.314.306.000 төгрөгийн үл хөдлөх хөрөнгө, тээврийн хэрэгслийн бүртгэл, банк, бусад санхүүгийн байгууллагад байгаа мөнгөн хөрөнгийн гүйлгээний шилжилт хөдөлгөөнийг хязгаарлаж, 265.328.965.722 төгрөгийн хөрөнгө битүүмжилсэн байна.

Гэмт хэргийн улмаас учирсан 92.684.921.765 төгрөгийн хохирол нөхөн төлүүлж, 705.963.744  төгрөгийн хор уршгийг арилгуулжээ.

Үүнээс 2020 онд төр, нийтийн ашиг сонирхолд хохирол учруулсан 76 хэргийг шийдвэрлэснээс 78.355.246.655 төгрөгийн хохирол төлөгджээ.

  • Хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн хэргийн дийлэнх хувийг Хулгайлах, залилах гэмт хэрэг эзэлж байна.

2020 онд хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн 29748 хэргийн 7787 буюу 26,1 хувийг хулгайлах, 6066 буюу 20,3 хувийг залилах гэмт хэрэг тус тус эзэлж байгаа нь хамгийн олон байгаа боловч өмнөх онтой харьцуулахад хулгайлах гэмт хэрэг 35,9 хувиар, залилах гэмт хэрэг 16,3 хувиар тус тус буурсан.

  • Прокуророос хяналт тавьсан Авлигын гэмт хэрэг 6 хувиар, яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн хэрэг 1,2 дахин өсчээ.

 2020 онд мөрдөн шалгах ажиллагаа явуулсан авлига, албан тушаалын 1082 хэрэгт хяналт тавьсныг өмнөх онтой харьцуулбал 6 хувиар өсчээ. Үүнээс 37.1 хувь буюу 402 хэргийг хааж, 14.6 хувь буюу 159 хэрэгт 378 хүнийг эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, 2.3 хувь буюу 25 хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн.

Нийт 462 албан тушаалтан холбогдсон 173 хэрэгт прокурорын яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн нь өмнөх оноос 1.2 дахин өссөн үзүүлэлттэй байна.

  • Авлигын хэргийн 82,9 хувийг төрийн алба болон төсвийн хөрөнгөтэй харьцах эрх бүхий албан тушаалтнуудаас эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулсан гэмт хэрэг эзэлж байна.

Хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдэх гэмт хэрэг өмнөх оноос 12,9 хувиар буурсан байх ба прокурор 146 буюу 41,9 хувьд нь яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлэн шийдвэрлүүлжээ.

 

Эх сурвалж: УЕПГ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
622807
1 эможи

УЕПГ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up