СТАТИСТИК: 2020 онд гэмт хэргийн тоо 26.8 хувиар буурчээ СТАТИСТИК: 2020 онд гэмт хэргийн тоо 26.8 хувиар буурчээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 25, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

СТАТИСТИК: 2020 онд гэмт хэргийн тоо 26.8 хувиар буурчээ

2021 оны 1 сарын 15

Arslan.mn

2020 онд 23.1 мянган гэмт хүрэг бүртгэгдэж өмнөх оноос 8460 буюу 26.8 хувиар, харин 2020 оны 12 дугаар сард 1440 болж, өмнөх сараас 860 буюу 37.4 хувиар тус тус буурсан байна.

16, түүнээс дээш насны 10000 хүнд ногдох бүртгэгдсэн гэмт хэрэг 2020 онд улсын дунджаар 108 болж, өмнөх оноос 26 хувиар буурчээ. 

Нийт гэмт хэрэг өмнөх оноос буурахад

  • Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 6280 буюу 34.2 хувь
  • Хулгайлах гэмт хэрэг 3868 буюу 43.1 хувь,
  • Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 860 буюу 10.4 хувь
  • Мал хулгайлах гэмт хэрэг 768 буюу 42.5 хувь
  • Дээрэмдэх гэмт хэрэг 464 буюу 53.5 хувь
  • Залилах гэмт хэрэг 418 буюу 8.9 хувь
  • Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 291 буюу 22.8 хувь
  • Хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэг 254 буюу 39.9 хувь
  • Хүнийг амиа хорлох нөхцөл байдалд хүргэх гэмт хэрэг 217 буюу 57.6 хувь
  • Хөрөнгө завших гэмт хэрэг 203 буюу 33.8 хувь
  • Золгүй явдлаар нас барсан хэрэг 188 буюу 57.5 хувь
  • Нийтийн албаны ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэг 130 буюу 38.1 хувь 
  • Эдийн засгийн гэмт хэрэг 124 буюу 50.2 хувь
  • Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 105 буюу 17.2 хувь 
  • Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг 96 буюу 46.4 хувиар тус тус буурсан нь голлон нөлөөлжээ.

Arslan.mn

Харин хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг 133 (27.2%), цахим мэдээллийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг 89 (2.6 дахин), хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийн эсрэг гэмт хэрэг 74 (64.3%)- өөр тус тус өссөн байна.

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг 2020 онд 111 бүртгэгдсэн нь өмнөх оноос 96 буюу 46.4 хувиар буурчжээ.

Гэр бүлийн хүчирхийллийн улмаас 2020 онд 10306 зөрчил бүртгэгдсэний 8451 буюу 82 хувь зөрчлийг шалган шийдвэрлэсэн байна. Гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн нийт зөрчил өмнөх оноос 1344 буюу 15 хувиар, шийдвэрлэсэн зөрчил 1817 буюу 27.4 хувиар тус тус өссөн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
622810
0 эможи

keyboard_arrow_up